Иргэний нисэхийн ба Зэвсэгт хүчний Агаарын цэргийн хамтын ажиллагааны зөвлөл анхны хурлаа хийв

ИНЕГ болон ЗХЖШ-ын даргын хамтарсан тушаалаар “Иргэний нисэхийн болон Зэвсэгт хүчний Агаарын цэргийн хамтын ажиллагааны зөвлөл”-ийг энэ сард байгуулсан билээ.

            ИНЕГ болон Зэвсэгт хүчний агаарын цэргийн командлал хоорондын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцох, дүгнэлт гаргах, үйл ажиллагааны баримт бичгүүдийн төслийг боловсруулах, хэлэлцэх, судалгаа явуулах, хэрэгжилтийг хангах зорилго бүхий тус зөвлөлийн анхдугаар хурал 09 дүгээр сарын 27-нд ИНЕГ-т боллоо.

            Зөвлөлийн анхдугаар хуралдаанаар холбогдох удирдлагуудын тушаал, журмыг танилцуулж, Зөвлөлийн 2017-2018 оны ажлын төлөвлөгөөг хэлэлцэн талуудаас гарсан саналуудыг тусган  батлуулахаар боллоо. Мөн талууд техник тоног төхөөрөмжийн шинэчлэлийн тал дээр хамтран ажиллах, тусгай зориулалтаар ашиглах агаарын зайг зарлан мэдээлэх, иргэний нисэхэд нөлөөлж болзошгүй цэргийн үйл ажиллагааны мэдээлэл солилцох явцыг сайжруулах, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлал, ИНЕГ-ын удирдах бүрэлдэхүүнтэй нэгдсэн Команд штабын сургуулилт зохион байгуулах зэрэг олон асуудлыг хэлэлцлээ.

            ИНЕГ болон ЗХЖШ-ын даргын хамтарсан тушаалд зааснаар Зөвлөлийг ИНЕГ-ын Тэргүүн дэд дарга болон Зэвсэгт хүчний Агаарын цэргийн штабын дарга нар нэг нэг жилээр ээлжлэн даргалах бөгөөд энэ жил ИНЕГ-ын Тэргүүн дэд дарга Б.Алтанцом даргалж байгаа юм. Хуралд ЗХЖШ-аас Зэвсэгт хүчний агаарын цэргийн штабын дарга, бригадын генерал Б.Батбаяр тэргүүтэй Зөвлөлийн гишүүд оролцлоо.

1

2

3

4

5

Сүүлийн бичлэгүүд
Холбоо барих

Санал хүсэлт ирүүлэх болон нэмэлт мэдээлэл шаардлагатай бол бидэнд зурвас илгээнэ үү. Бид эргэн холбогдох болно.

Текстийг солих captcha txt

Хайх үгээ бичнэ үү

weatherMurun 1