7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

Чингис хаан олон улсын нисэх буудал орчмын 2017 оны 09 дугаар сарын 11-ний өдрөөс

09 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

 

Үзэгдэл: 15-нд үүлэрхэг. Бороо орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Бороо орохгүй.

Салхи:  11,12-нд тогтворгүй чиглэлийн 1-4м/с 13-нд өмнө зүүн өмнөөс 6-9м/с. 14, 17-нд баруун хойноос 6-9/с, Бусад хугацаанд баруун, баруун хойноос 4-7м/с, 15-нд борооны өмнө түр зуур 08-10м/с хүрч ширүүснэ.

Температур: 11-14нд бага зэрэг дулаарч шөнөдөө 06-08 градус, 20-22 градус, 17-ноос сэрүүсч шөнөдөө 00-02 градус хүйтэн, өдөртөө 12-14 градус дулаан, бусад хугацаанд шөнөдөө 01-03 градус дулаан, өдөртөө 15-17 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 13-нд баруун зүгийн нутгаар 14,15-нд нутгийн баруун хагаст , 17-нд нутгийн хойд хэсгээр, 18-нд зүүн зүгийн нутгаар дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана. 15-нд нутгийн хойд хэсгээр, 18-нд зүүн зүгийн нутгаар үүлэнд болон хур тунадасны бүсэд дунд хүчтэй мөстөлт ажиглагдана.

НИСЛЭГИЙН ЦАГ УУРЫН ТӨВ

Мэдээлэл Үйлчилгээний Хэлтэс 2017.09.11

“Ханбумбат” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 16-нд үүлэрхэг, бороо орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Бороо орохгүй.

Салхи:  17, 18-нд баруун хойноос 7-10м/с, бусад хугацаанд баруун баруун өмнөөс 5-8м/с.

Температур:  Ихэнх хугацаанд шөнөдөө 12-14 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл:  16-нд сул хүчтэй мөсдөлттэй, дунд хүчтэй сэгсрэлттэй.

НИСЛЭГИЙН ЦАГ УУРЫН ТӨВ

Мэдээлэл Үйлчилгээний Хэлтэс 2017.09.11

2017 оны 9 дүгээр сарын 11-нээс 9 дүгээр сарын 18-ныг хүртэлх

7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

/ Хугацааны эхээр ихэнх нутгаар дулаан байна./

Баруун аймгуудын нутгаар: 11, 12-нд нутгийн баруун хэсгээр, 13, 17-нд нутгийн хойд хэсгээр, 14-нд зарим газраар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 11, 12-нд Алтай салбар уулсаар, 13, 14-нд зарим газраар 16-18м/с хүрч ширүүснэ. Хугацааны эхээр Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан өдөртөө 13-18 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 градус өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус өдөртөө 17-22 градус дулаан байна. 13-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн өдөртөө 9-14 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 градус өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан өдөртөө 13-18 градус дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар: 13, 14, 17-нд нутгийн хойд хэсгээр, 15-нд зарим газраар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 13-нд нутгийн баруун хэсгээр, 14, 15-нд зарим газраар 14-16м/с хүрч ширүүснэ. Хугацааны эхээр Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус өдөртөө 20-25 градус дулаан байна. 14-нд нутгийн баруун хэсгээр, 15-нд ихэнх нутгаар сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан өдөртөө 13-18 градус дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар: 15-нд нутгийн баруун хэсгээр, 16-нд нутгийн зүүн хэсгээр, 17-нд нутгийн хойд хэсгээр бороо, Хэнтэйн уулсаар хур тунадас орно. Салхи 15, 16-нд зарим газраар 16-18м/с м/с хүрч ширүүснэ. Хугацааны эхээр нутгийн зүүн хэсгээр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан өдөртөө 10-15 градус, бусад хэсгээр шөнөдөө 1-6 градус өдөртөө 16-21 градус, 15-нд ихэнх нутгаар сэрүүсч шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан  өдөртөө 13-18 градус  дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар: 15-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи 13-нд Арц Богдын өвөр хооолойгоор, 14, 15-нд зарим газраар 16-18м/с хүрч ширүүснэ. Хугацааны эхээр нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3-8 градус өдөртөө 20-25 градус дулаан, бусад хэсгээр шөнөдөө 9-14 градус өдөртөө 25-30 градус дулаан байна. 15-наас ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0-5 градус өдөртөө 14-19 градус дулаан, бусад хэсгээр шөнөдөө 6-11 градус өдөртөө 18-23 градус дулаан байна.

ЦУОШГweather

 Урьчилан Мэдээлэх Хэлтэс 2017.09.11

Сүүлийн бичлэгүүд
Холбоо барих

Санал хүсэлт ирүүлэх болон нэмэлт мэдээлэл шаардлагатай бол бидэнд зурвас илгээнэ үү. Бид эргэн холбогдох болно.

Текстийг солих captcha txt

Хайх үгээ бичнэ үү

shuurhai 105.20 onol hural holboo