Зам, тээврийн салбар үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж байна

Зам, тээврийн хөгжлийн сайдын шуурхай өнөөдөр хуралдаж, салбарын хэмжээнд шийдвэрлэх шаардлагатай, тулгамдаад буй асуудлуудын хүрээнд салбарын сайд тодорхой үүрэг чиглэл өглөө.

Зам, тээврийн салбарын зүгээс дотоодын үйлдвэрлэл, аж ахуй нэгжүүдээ дэмжих үүднээс үндэсний үйлдвэрлэлээ дэмжих бодлого баримталж, бүтээн байгуулалтын ажилд шаардагдах цементүүдээ үндэсний үйлдвэрлэгч аж ахуй нэгжүүдээс нийлүүлж байх талаар сайд Д.Ганбат харьяа байгууллагуудад үүрэг болгосон.  Энэ хүрээнд Хөшигийн хөндий чиглэлийн хурдны автозамын бүтээн байгуулалтад “Мөнхийн баян гал” компаниас 22740 тонн цементийг нийлүүлсэн бол Баянхонгор-Байдраг чиглэлийн авто замын бүтээн байгуулалтад 4000 гаруй тонн, Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн авто замд 2000 гаруй тонн цементийг тус тус ашиглаж байгаа аж.

Тус шуурхай хурлын үеэр салбарын удирдлагууд өвөлжилтийн бэлтгэл ажлыг нийт салбарын хэмжээнд шуурхай хангаж, холбогдох үйл ажиллагааг ажлын хэсгийнхэн шуурхай зохион байгуулах шаардлагатайг санууллаа. Мөн нүүрс тээвэрлэлттэй холбоотой асуудал, Цагаанхад боомтод үүссэн нөхцөл байдлын талаар судалж, нүүрс тээвэрлэлтийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарлаа хандуулах талаар холбогдох албан тушаалтнуудад үүрэг чиглэл өгөв. Энэ үеэр Замын-Үүдийн 60 айлын орон сууцыг төмөр замчдад хувьчлах ажлыг Японы талтай харилцан тохирсон тул төмөр замчдад орон сууцны гэрчилгээ олгох талаарх таатай мэдээг дуулгав.

Тус шуурхай хурлын төгсгөлд Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат нийт удирдлагуудад хандан аливаа ажил үүргийг цалгардуулалгүй, шуурхай хариуцлагатай ажиллахыг санууллаа.shuurhai 1

Сүүлийн бичлэгүүд
Холбоо барих

Санал хүсэлт ирүүлэх болон нэмэлт мэдээлэл шаардлагатай бол бидэнд зурвас илгээнэ үү. Бид эргэн холбогдох болно.

Текстийг солих captcha txt

Хайх үгээ бичнэ үү

INEG-havar-1024x683weather