ИНЕГ-ын ажилтнуудын англи хэлний мэдлэгийг үе шаттай дээшлүүлж байна

ИНЕГ-ын Нисэхийн сургалтын төвөөс 10 дугаар сарын 02-ны өдөр англи хэлний 128 цагийн сертификаттай сургалтыг зохион байгуулах гэж байна.
Тус төвөөс байгууллагын нийт ажилтан албан хаагчдын англи хэлний мэдлэг, ур чадварыг сайжруулах ажлын байранд тавигдаж байгаа англи хэлний шаардлагад нийцүүлэн тасралтгүй хөгжлийг хангах зорилгоор англи хэлний яриа сонсголд суурилсан бүх түвшний интерактив сургалтыг 2016 оноос эхлэн амжилттай зохион байгуулж, нийт 300 гаруй ажилтныг сургаад байна.
Нисэхийн сургалтын төвийн 2017 оны төлөвлөгөөнд тусгагдсан сургалтуудыг зохион байгуулахдаа англи хэлний боловсролын чанар, үр өгөөжийг дээшлүүлэх, англи хэлний сургалтыг олон улсын стандартад нийцүүлэх арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлж байна. ИНЕГ-ын харьяа алба, салбаруудын ажилтнууд ажлын байранд тавигдаж буй англи хэлний шаардлагыг хангах, англи хэлний ярианы болон бусад ур чадварыг сайжруулахад анхаарч, сургалтын төвд зохион байгуулагдаж буй сургалтуудад идэвхитэй хамрагдаж байгаа.
Мөн өмнө нь англи хэлний анхан болон дунд түвшний сургалтуудад хамрагдсан суралцагчид дараагийн түвшний сургалтад үргэлжлүүлэн суралцах боломжтой юм.

 

Сүүлийн бичлэгүүд
Холбоо барих

Санал хүсэлт ирүүлэх болон нэмэлт мэдээлэл шаардлагатай бол бидэнд зурвас илгээнэ үү. Бид эргэн холбогдох болно.

Текстийг солих captcha txt

Хайх үгээ бичнэ үү

tender-Web-Banner-1shuurhai 1