Иргэний нисэхийн залуучуудын холбоо эхчүүд, хүүхдүүдэд хувцас хандивлалаа

Монгол улсад Залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 96 жилийн ойн баярын өдөр буюу өнгөрсөн баасан гарагт Иргэний Нисэхийн залуучуудын холбоо Хан-Уул дүүргийн 9-р хорооны Засаг даргын Тамгын газрын удирдлагууд, нийгмийн ажилтан, хэсгийн хорооны ахлагч нарт 200 ширхэг хүүхдийн хувцас, 100 ширхэг эмэгтэй хүний хувцсыг гардуулан өглөө.

Эх орныхоо ирээдүй болсон залуусын төлөөллийн хувьд баярын өдрөөрөө зүгээр нэг баярлаад өнгөрөх бус нэг ч гэсэн ээж, хүүхдийг баярлуулах нь зүйтэй гэж үзэж тус холбооныхон энэхүү сайн үйлсийн аяныг Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгтэй хамтран санаачилж эхлүүлжээ.

Үүнээс хэдхэн хоногийн өмнө буюу энэ сарын 15-18 өдрүүдэд Иргэний нисэхийн залуучуудын холбооны залуус Хэнтий аймгийн Дадал сумын Дэлүүн Болдог Нисэх буудлын засвар тохижилтын ажилд туслах, мөн тус сумын Засаг даргын тамгын газрын хамт олонд 300 ш хүүхдийн хувцас болон 200 орчим эмэгтэй хүний хувцас, сургуулийн насны хүүхдийн хичээлийн хэрэгсэл гардуулж, сайн үйлсийн аяныг өрнүүлсэн байна.

Орон нутгаас гадна нийслэлд ч энэхүү сайн үйлсийн аянаа үргэлжлүүлэхээр болж, нийслэлийн  Хан-Уул дүүргийн 9, 10-р хороо, Буянт-Ухаа орчмын иргэдийг, тэр дундаа амьдрал тааруу, эмзэг бүлэгт хамаардаг өрх толгойлсон эхчүүд, хүүхдүүдийг баярлуулах нь зүйтэй гэж үзээд Хан-Уул дүүргийн 9-р хороог сонгожээ. Тус хорооныхон Иргэний нисэхийн залуучуудын холбооны залуусын сэтгэлийн өглөгт талархал илэрхийлээд хэрэгтэй хүндээ хүрсэн энэхүү сайхан аяны бодит үр дүнг гаргаж, амьдрал нь ядруухан, нийгмийн эмзэг бүлгийн хүмүүст энэхүү хандивын хувцсыг биечлэн тараана гэдгээ хэлсэн байна.

Хан –Уул дүүргийн 9-р хороо нь 2500 гаруй өрх, 9000 орчим хүн амтай томоохон хороодын нэг бөгөөд Буянт-Ухаа орчмын гэр хорооллын голдуу айл өрхүүд харьяалагддаг ажээ.

Untitled-1 copy

Untitled-2

Untitled-3

Untitled-4

Сүүлийн бичлэгүүд
Холбоо барих

Санал хүсэлт ирүүлэх болон нэмэлт мэдээлэл шаардлагатай бол бидэнд зурвас илгээнэ үү. Бид эргэн холбогдох болно.

Текстийг солих captcha txt

Хайх үгээ бичнэ үү

nisleg 2IMG_0030