Дамжин өнгөрч буй нислэгийн тоо 10 гаруй хувиар нэмэгджээ

Агаарын тээвэр эрчимжиж, нислэг хөдөлгөөний урсгал, ачаалал нэмэгдэхийн хэрээр агаарын зайн багтаамж болон нислэгийн аюулгүй байдлыг дээшлүүлэх, эдийн засгийн үр ашигтай ажиллах зорилт  амжилттай хэрэгжиж байгаа талаар албаныхан мэдээлж байна.

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат энэ оны нэгдүгээр сард “Агаарын зайг шинэчлэн тогтоох” тухай тушаалаар 7 агаарын замыг чиг шулуун болгож, шинэчлэн тогтоосон билээ.

Ийнхүү агаарын замууд чиг шулуун болсноорагаарт ялгаруулах нүүрсхүчлийн хийн хэмжээ багасч, цаг хугацааг хэмнэх ач холбогдолтой бөгөөд түлш зарцуулалт багасах ач холбогдолтой аж. Үүний үр дүнд дамжин өнгөрч буй нислэгийн тоо 11 хувиар нэмэгдэж, эдийн засагт эерэгээр нөлөөлж байгаа талаар Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.

Манай улс ОХУ, БНХАУ-тай агаарын 15 хаалгаар хиллэдэг бөгөөд тэдгээрийг холбосон 11 зам байдаг аж. Шинэ замуудыг ашиглаж эхэлснээр жилд 230 орчим мянган километр зай, 1656 тн түлш хэмнэж, 5.2 тн нүүрсхүчлийн хий ялгарахаас сэргийлнэ гэсэн урьдчилсан тооцоо гаргаад буй юм.

Untitled1

nisleg 1

nisleg 2

Сүүлийн бичлэгүүд
Холбоо барих

Санал хүсэлт ирүүлэх болон нэмэлт мэдээлэл шаардлагатай бол бидэнд зурвас илгээнэ үү. Бид эргэн холбогдох болно.

Текстийг солих captcha txt

Хайх үгээ бичнэ үү

tender-Web-Banner-1Untitled-1 copy