ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

c9d1635276fb38f914e118550bead4e3

Зам, тээврийн хөгжлийн яамнаас салбарын үйл ажиллагаатай холбоотой, чухал арга хэмжээ, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдэд санал авах, шаардлагатай тушаал шийдвэр гаргах үүднээс Зам, тээврийн хөгжлийн сайдын зөвлөл өнөөдөр хуралдаж хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ.

Тус хурлаар Олон Улсын Иргэний нисэхийн байгууллага /ICAO/-ын үзлэг шалгалтын бэлтгэл ажлын талаар болон ТВС-2МС агаарын хөлгийг “МИАТ” ТӨХК-ийн агаарын хөлгийн засвар үйлчилгээний газарт угсрах, үйлдвэрлэх зардлын талаар хэлэлцсэн байна. Энэ хүрээнд “МИАТ” ТӨХК-ийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газарт шинээр  угсрагдаж байгаа ТВС-2МС агаарын хөлөгт тавих хөдөлгүүр, эд анги, шаардлагатай сэлбэг хэрэгслийг санхүүжүүлж, холбогдох арга хэмжээ авч ажиллахыг “МИАТ” ТӨХК /Т.Тамир/-д даалгажээ. Мөн ТВС-2МС агаарын хөлгийг үйлдвэрлэх технологи, норм стандартад заасны дагуу их засвар, угсралтын ажлыг гүйцэтгэж шалгалтын нислэгт бэлэн болгож, инженер, техникийн ажилтан, нисгэх бүрэлдэхүүн боловсон хүчнийг бэлтгэхийг тус тус үүрэг болголоо.

Тус агаарын хөлгийг хөдөө аж ахуй, онцгой байдал, эмнэлгийн хэрэгцээнд угсран, үйл ажиллагаанд нэвтрүүлэхээр ажиллаж байгаа нь сайшаалтай байгааг сайдын зөвлөл онцлоод, зөвхөн энэхүү агаарын хөлгөөр хязгаарлалгүй, жижиг оврын, хувийн хөлгүүдийг үйлчилгээнд нэвтрүүлж, засвар үйлчилгээний баазаа сайжруулахаас гадна аюулгүй байдлыг дээд зэргээр хангах ёстой гэдэгт санал нэгдэв. Мөн тус агаарын хөлгийг Монголдоо угсарч, үйл ажиллагаанд нэвтрүүлснээр нийгэм, эдийн засагт өгөх үр өгөөжийн талаар тооцоо судалгааг нарийн хийж, Засгийн газарт танилцуулах нь зүйтэй гэдгийг салбарын сайд Д.Ганбат онцоллоо.

Мөн хэлэлцэх асуудлын хүрээнд олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/-аас хийгдэх үзлэг шалгалтын бэлтгэл ажлыг сайтар хангаж, төлөвлөгдсөн ажлыг бүрэн биелүүлж ажиллахыг ИНЕГ-ын удирдлагуудад үүрэг болгов.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний биелэлт, Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний биелэлт, Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг эхний хагас жилийн байдлаар холдбогдох албан тушаалтнууд танилцууллаа. Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хууль тогтоомжийн хүрээнд судлан үзэж, хуулийн хугацаанд шуурхай шийдвэрлэж, хариу өгч ажиллахыг сайдын зөвлөлөөс даалгасан байна.

DSC_0158

DSC_0160

DSC_0143

DSC_0149

DSC_0144

DSC_0153

Сүүлийн бичлэгүүд
Холбоо барих

Санал хүсэлт ирүүлэх болон нэмэлт мэдээлэл шаардлагатай бол бидэнд зурвас илгээнэ үү. Бид эргэн холбогдох болно.

Текстийг солих captcha txt

Хайх үгээ бичнэ үү

d25c11_DSCF5029_x974tender-Web-Banner-1