2017 ОНЫ 08 ДУГААР САРЫН 14-21-Н ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Чингис хаан олон улсын нисэх буудал орчмын 2017 оны 08 дугаар сарын 14-нөөс

0дугаар сарын 21нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Үзэгдэл: 16, 17, 19-нд үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Бороо орохгүй.

Салхи: 14, 19-нд хойно баруун хойноос 5-8м/с, 17, 18, 21-нд зүүн өмнөөс 6-9м/с. Бусад хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4м/с. Борооны өмнө салхи түр зуур ширүүсч 10-12м/с хүрч өрөвхийлнө.

Температур: Ихэнх хугацаанд шөнөдөө 12-14 градус,өдөртөө 27-29 градус дулаан, 20-ноос сэрүүсч шөнөдөө 07-09 градус, өдөртөө 19-21 градус дулаанбайна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 15, 16, 17, 18-нд баруун болон зүүн аймгуудын нутгаар, төвийн нутгийн хойд хэсгээр, 19, 20, 21-нд төв, зүүн аймгуудын нутгаар тунадасны бүсэд сул хүчтэй мөстөлттэй. Нийт хугацаанд ихэнх нутгаар борооны бөөн үүл хөгжинө.

НИСЛЭГИЙН ЦАГ УУРЫН ТӨВ

Мэдээлэл Үйлчилгээний Хэлтэс 2017.08.14

 “Ханбумбат” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: Ихэнх хугацаанд солигдмол үүлтэй. Бороо орохгүй.

Салхи:  Ихэнх хугацаандзүүн өмнөөс 6-9м/с, 20,21-нд баруун хойноос 7-10м/с.

Температур:  Нийт хугацаанд шөнөдөө 17-19 градус өдөртөө 30-32 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл:  Ихэнх хугацаанд борооны бөөн үүл хөгжинө. 

2017 оны 8 дугаар сарын 14-нөөс 8 дугаар сарын 21-нийг хүртэлх

7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

/ Ихэнх хугацаанд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар усархаг бороо аадар орох тул

гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна /

Баруун аймгуудын нутгаар: 14, 19-нд нутгийн зүүн хэсгээр, 15, 16-нд  зарим газраар түр зуурын бороо, 17, 18, 21-нд ихэнх нутгаар, 20-нд нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай.Борооны өмнө салхи зарим газраар түр зуур 16-18м/с хүрч ширүүснэ.  Хугацааны эхээр Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус өдөртөө 21-26 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус өдөртөө 24-29 градус дулаан байна. 18-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус өдөртөө 14-19 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 12-17 градус өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус өдөртөө 19-24 градус дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар: 14, 15, 21-нд нутгийн баруун хэсгээр, 16-нд зарим газраар, 17, 18-нд нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо, 19-нд ихэнх нутгаар, 20-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур 18-20м/с хүрч ширүүснэ. Хугацааны эхээр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус өдөртөө 24-29 градус дулаан байна. 19-нөөс сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус өдөртөө 21-26 градус дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар: 14, 21-нд нутгийн зүүн хэсгээр, 15,16-нд зарим газраар, 17, 19-нд нутгийн баруун хэсгээр, 18-нд нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо, 20-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур 18-20м/с хүрч  ширүүснэ. 14, 15, 20, 21-нд бага зэрэг сэрүүн нутгийн хойд хэсгээр шөнөдөө 7-12 градус өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус өдөртөө 20-25 градус дулаан байна. Бусад хугацаанд дулаарч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 10-15 градус өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус өдөртөө 26-31 градус дулаан байна .

Говийн аймгуудын нутгаар: 15, 16, 20-нд нутгийн зүүн хэсгээр, 19-нд зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи зарим газраар түр зуур 16-18 м/с, хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус өдөртөө 25-30 градус дулаан байна.19-нд нутгийн баруун хэсгээр, 20-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Сүүлийн бичлэгүүд
Холбоо барих

Санал хүсэлт ирүүлэх болон нэмэлт мэдээлэл шаардлагатай бол бидэнд зурвас илгээнэ үү. Бид эргэн холбогдох болно.

Текстийг солих captcha txt

Хайх үгээ бичнэ үү

IMG_1801tender-Web-Banner-1