ОУИНБ-ын удирдлагууд Монгол Улсын иргэний нисэхийн хүндэт ажилтан болов

Монгол Улсын иргэний нисэхийн хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, Олон улсын иргэний нисэхийн байгууллага/ОУИНБ/-ын удирдлагуудыг Монгол Улсын “Иргэний нисэхийн хүндэт ажилтан” тэмдэгээр шагналаа.

            ИНЕГ-ын даргын тушаалаар ОУИНБ-ын Зөвлөлийн Ерөнхийлөгч Олумиюива Бернард Алиу, Ерөнхий нарийн бичгийн дарга Фан Лиу нарыг шагнаж, Улаанбаатар хотноо болж буй Ази, Номхон далайн бүсийн орнуудын Иргэний нисэхийн байгууллагын Ерөнхий захирлуудын 54 дүгээр хурлын үеэр гардуулан өглөө.

            Өмнө нь Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан ОУИНБ-ын Ази, Номхон далайн бүсийн Бүсийн захирал Арун Мишраг шагнаж байсан юм.

IMG_1798

IMG_1801

IMG_1808

IMG_1812

 

Сүүлийн бичлэгүүд
Холбоо барих

Санал хүсэлт ирүүлэх болон нэмэлт мэдээлэл шаардлагатай бол бидэнд зурвас илгээнэ үү. Бид эргэн холбогдох болно.

Текстийг солих captcha txt

Хайх үгээ бичнэ үү

20643309_468752136818923_96125667629440403_oweather