ЭМГЭНЭЛ

“Хүннү Эйр” ХХК-ийн Нислэг үйлдвэрлэлийн албаны дарга, “ATR 72” агаарын хөлгийн дарга, багш нисгэгч Дамдинсүрэн овогтой Лхагвадорж 2017 оны 08-р сарын 09-ний өдөр таалал төгсч, иргэний агаарын тээврийн салбарт хүнд гарз тохиолоо.
Д.Лхагвадорж нь манай нисэх буудлын байгууллагаас ажлын гараагаа эхэлсэн шилдэг нисгэгч нарын нэг байлаа. Тэрээр1980 онд ЗХУ-ын Омск ОЛТУГА-г нисгэгч мэргэжлээр төгсч ирээд Дундговь аймгийн Нисэх онгоцны нэгдсэн буудалд Ан-2 агаарын хөлгийн 2-р нисгэгчээр ажлын гараагаа эхэлж байсан юм. Монголын иргэний агаарын тээврийн салбарын хөгжилд өөрийн хувьд нэмрээ оруулж орчин үеийн агаарын хөлгүүдийн нисгэгч, агаарын хөлгийн дарга, багшаар ажиллаж байсан, хамт олондоо нэр хүндтэй нисгэгч байв. Д.Лхагвадорж нь Ан-2, Ан-24 агаарын хөлгийн даргаар, “Боинг-727” агаарын хөлгийн 2-р нисгэгчээр, “Фоккер 50” агаарын хөлгийн даргаар ажилласан. Түүнчлэн “Хүннү эйр” авиа компанийн парк шинэчлэлд өөрийн эзэмшсэн мэргэжлээрээ үнэтэй хувь нэмэр оруулж “ATR-72” агаарын хөлгийн даргаар ажиллаж байв.
Талийгаач иргэний нисэхийн салбарт 30 гаруй жил ажиллахдаа агаарт 15800 гаруй цаг нисч, 3,5 сая гаруй км агаарын замыг туулжээ.

Монгол Улсын иргэний агаарын тээврийн салбарт түүний оруулсан хувь нэмрийг төр засгаас өндрөөр үнэлж, МХЗЭ-ийн Төв Хорооны “Тэргүүний залуу” алтан медаль, Батлан хамгаалахын “Тэргүүний ажилтан” цол, тэмдэг, Засгийн газрын “Жуух бичиг”, Иргэний агаарын тээврийн удирдах ерөнхий газрын “Баярын бичиг”, Иргэний агаарын тээврийн “Тэргүүний ажилтан” цол, тэмдэг, Монгол Улсын “Алтан гадас” одон болон бусад ойн медалиудаар тус тус шагнагдаж байсан.

Мөнх хөх тэнгэртээ ажил, амьдралын алтан замаа тод үлдээсэн шилдэг нисгэгчийн маань ажилч, хичээнгүй, найрсаг зан чанар нисэхийн салбарын үе, үеийн хамт олонд үүрд дурсагдах болно. Түүний гэр бүл, төрөл төрөгсөд, хамт олонд нь гүн эмгэнэл илэрхийлье. Ум сайн амгалан болтугай.

Иргэний нисэхийн ерөнхий газрын Даргын зөвлөл20663785_468754016818735_3105659910820912751_n

Сүүлийн бичлэгүүд
Холбоо барих

Санал хүсэлт ирүүлэх болон нэмэлт мэдээлэл шаардлагатай бол бидэнд зурвас илгээнэ үү. Бид эргэн холбогдох болно.

Текстийг солих captcha txt

Хайх үгээ бичнэ үү

IMG_089720643309_468752136818923_96125667629440403_o