Чанарын хяналт, дотоод аудитын сургалт зохион байгуулагдлаа

    Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын алба болон COSCAP/Cooperative Development of Operational Safety and Continuing Airworthiness Programme North Asia/ хөтөлбөрөөс хамтран зохион байгуулсан “Чанарын хяналт, дотоод аудитын сургалт“ энэ сарын 05-09-ний өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.

    Нисэхийн салбарын аюулгүй ажиллагааны 27 жилийн дадлага туршлагатай мэргэжилтэн, Канад Улсын иргэн Elaine M. Parker багшийн удирдсан тус сургалтад ИНЕГ болон “МИАТ” ХК,  “Хүннү Эйр”, “Аэромонголиа” ХХК зэрэг авиа компаниудын нийт 34 ажилтан оролцлоо.

      Сургалтыг онол, дадлага хослуулан зохион байгуулсан бөгөөд “Хүннү Эйр” ХХК-ын бичиг баримт, зорчигч бүртгэлийн үйл ажиллагаа, газрын үйлчилгээний үйл ажиллагаанд IOSA стандартын шалгах хуудасны дагуу аудит хийж, урьдчилсан дүгнэлт гаргасан байна.

    НААХЗА-ны ерөнхий менежер М.Эрдэнэбатмөнх сургалтыг хааж хэлсэн үгэндээ, үр дүнтэй, цагаа олсон сургалт болсныг онцлон тэмдэглээд, сургалтад хамрагдсан ажилтнуудад ажлын амжилт хүслээ.

surgalt zurag

Сүүлийн бичлэгүүд
Холбоо барих

Санал хүсэлт ирүүлэх болон нэмэлт мэдээлэл шаардлагатай бол бидэнд зурвас илгээнэ үү. Бид эргэн холбогдох болно.

Текстийг солих captcha txt

Хайх үгээ бичнэ үү

IMG_0088tender-Web-Banner-1