Ажиглалтын системийн хэрэгжилтийн ажлын хэсгийн 2-р хурал эхэллээ

    Олон улсын иргэний нисэхийн байгууллага/ICAO/-ын Ази, Номхон далайн бүсийн Ажиглалтын системийн хэрэгжилтийн ажлын хэсгийн 2-р хурал Улаанбаатар хотноо эхэллээ.

        Ази, Номхон далайн бүсийн орнуудын ажиглалтын системийн хөгжил, агаарын хөлгүүдийн тоноглол, газрын тоног төхөөрөмжийн ашиглалт зэрэг олон сонирхолтой асуудлуудыг хэлэлцэх энэхүү хуралд АНУ, БНСУ, БНХАУ, Австрали, Япон, Энэтхэг зэрэг 20 гаруй орон, олон улсын 10-аад байгууллага, “Бойнг”, “Эйрбус” агаарын хөлөг үйлдвэрлэгч компанийн нийт 70 гаруй, дотоодын 40 орчим төлөөлөгч оролцож байна.

     ИНЕГ-ын Тэргүүн дэд дарга Б.Алтанцом тус хурлыг нээж хэлсэн үгэндээ “Ажиглалтын системийг боловсронгуй болгох нь агаарын хөлөг хоорондын зайг багасгах, агаарын замуудыг шулуун, богино болгох тэр хэрээрээ зардал, шатахуун хэмнэх, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах зэрэг олон сайн талтай. Ажиглалтын системийн хэрэгжилтийн 2-р хурлыг манай улсад зохион байгуулж байгаа нь Монгол Улс ажиглалтын системийг амжилттай хэрэгжүүлж байгаагийн нэг илрэл юм” гэдгийг онцоллоо.

        ICAO-гаас ажиглалтын системийн хөгжил,  гишүүн улс орнууд ижил төвшний ажиглалтын үйлчилгээ үзүүлэх чиглэлд ихээхэн анхаарал хандуулж байгаа бөгөөд өнгөрсөн онд ICAO-ийн Ази, Номхон далайн бүсийн төвөөс Ажиглалтын системийн хэрэгжилтийн ажлын хэсгийг байгуулан, анхдугаар хуралдааныг Тайландын вант улсын Бангкок хотноо зохион байгуулсан юм. Тус ажлын хэсгийн дараа дараагийн хурлыг ажиглалтын систем амжилттай хэрэгжиж байгаа оронд зохион байгуулахаар болсон бөгөөд 2-р хурлыг манай улсад хийж байна. Хурал энэ сарын 15-нд өндөрлөнө.

IMG_0088

IMG_0091

IMG_0095

IMG_0107

IMG_0109

IMG_0125

Сүүлийн бичлэгүүд
Холбоо барих

Санал хүсэлт ирүүлэх болон нэмэлт мэдээлэл шаардлагатай бол бидэнд зурвас илгээнэ үү. Бид эргэн холбогдох болно.

Текстийг солих captcha txt

Хайх үгээ бичнэ үү

IMG_0022surgalt zurag