Л.Бямбасүрэн: ЕЗАТ-ийг хөгжүүлэх нь төрийн бодлогын ажил. Сонгуультай ямар ч холбоогүй

Энэ сарын 02-ны өдөр “Чингис хаан” Олон улсын нисэх буудлаас хөөрөх үедээ ослын буулт хийсэн ТВС-2МС нисэх онгоцтой холбоотой сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллээр гарч буй мэдээллүүдэд ИНЕГ-аас няцаалт хийлээ.

            “Үзүүлэх нислэг үйлдэхээр манай улсад ирсэн, ОХУ-ын RA2099G бүртгэлийн дугаартай ТВС-2МС нисэх онгоц нь алслагдсан орон нутгийн иргэдэд нийгмийн үйлчилгээг цаг алдалгүй хүргэх, байгаль орчин, эрүүл мэндийн үйлчилгээнд ерөнхий зориулалтын агаарын тээврийг ашиглах төрийн бодлогын хүрээнд хийгдэж буй ажлын нэг бөгөөд улс төр болоод сонгуультай ямар нэгэн холбоогүй. Энэ онгоц бол ОХУ-ын онгоц. ОХУ-ын нисэх бүрэлдэхүүн жолоодож байсан. Тиймээс ч ОХУ-аас Осол зөрчлийг шинжлэн шалгах комисс ирж ажилласан. Энэхүү онгоцтой холбоотой Монгол Улсын Засгийн газар ямар нэгэн өр төлбөрт орох асуудал байхгүй” гэдгийг ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн хариуцлагатайгаар мэдэгдлээ.

            Мөн “ерөнхий зориулалтын агаарын тээврийг хөгжүүлэх төсөл нь олон жилийн судалгаа, шинжилгээн дээр үндэслэж хийгдэж буй бөгөөд гэнэт шийдвэр гаргаад хэрэгжүүлдэг асуудал биш. Төрөөс гаргасан бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх үүднээс олон талын судалгаа шинжилгээ хийж байж эхлүүлж буй ажил юм. ИНЕГ нь зөвхөн Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй агаарын тээвэрлэгч нарын агаарын хөлгүүдийг бүртгэж, гэрчилгээ олгодог. Тиймээс ИНЕГ-ын сайтад буй нислэгт тэнцэх чадварын гэрчилгээтэй агаарын хөлгүүдтэй холбож андуурах хэрэггүй. Энэ бол ОХУ-д бүртгэлтэй агаарын хөлөг. Тус агаарын хөлгийн Нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ, агаарын хөлгийн бүртгэлийн гэрчилгээ бусад хүчин төгөлдөр бичиг баримт бүрэн байсан” гэдгийг ИНЕГ-ын Тэргүүн дэд дарга Б.Алтанцом онцоллоо.

            Түүнчлэн тус агаарын хөлөг нь Үзүүлэх нислэг үйлдэхдээ нисэхийн зөвшөөрөл авсан байсан бөгөөд нисэхийн зөвшөөрөлгүй ямар ч агаарын хөлөг “Чингис хаан” ОУНБ-д нислэг үйлдэх боломжгүй” гэдгийг Агаарын навигацийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Ё.Эрдэнэбат мэдээллээ.

            2013 онд УИХ-аас баталсан “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогын баримт бичиг”-ийн 1.2.9. ерөнхий зориулалтын агаарын тээврийг хөгжүүлэх талаар тусгасан. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 он хүртэл хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт “Ерөнхий зориулалтын агаарын тээврийг хөгжүүлэх, тэр дундаа жижиг онгоц, нисдэг тэрэгний зах зээлийг хөгжүүлж байгалийн гамшгаас хамгаалах, эрүүл мэндийн яаралтай түргэн тусламж, онцгой байдал, аялал жуулчлалын салбарт ашиглана“ гэж заасан. Энэхүү заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсад анх удаа ОХУ-ын “TBC-2MC” болон АНУ-ын GOLAX агаарын хөлгийг угсрах, хамтарсан үйлдвэр байгуулах төслийг хэрэгжүүлэхээр судалж байгаа билээ.

Энэхүү ажлын хүрээнд эхний ээлжинд ОХУ-ын RA2099G бүртгэлийн дугаартай ТВС-2МС нисэх онгоц үзүүлэх нислэг үйлдэхээр манай улсад ирээд 2017 оны 06 сарын 02-ны өдөр ЧХОУНБ-аас хөөрөх үедээ ослын буулт хийсэн ба тухайн үед онгоцонд сууж явсан нисэх багийн гишүүд болон зорчигчид ямар нэгэн гэмтэл учраагүй ба ослын буултын шалтгааныг тогтоохоор ОХУ-аас шинжлэн шалгах баг ирээд буцсан, удахгүй мэргэжлийн дүгнэлт гарах юм.

Нислэг үйлдсэн ОХУ-ын Новосибирскийн Нисэхийн эрдэм шинжилгээний институт СибНИА-гаас ирсэн нисэх баг нь 4 хүний бүрэлдэхүүнтэй ирсэн. /онгоцны дарга, багш нисгэгч, инженер техникчид/

“АН-2”-ийн шинэчилсэн загвар “ТВС-2МС” онгоц тавдугаар  сарын 24- нд Буянт-Ухаа нисэх онгоцны буудалд амжилттай газардсан. ОХУ-ын Новосибирскийн Нисэхийн эрдэм шинжилгээний институт СибНИА-д зохион бүтээсэн шинэчилсэн загварын “ТВС-2МС” онгоц үзлэгийн нислэгээ Улаанбаатар Налайхын чиглэлд хийсэн.

АН2 онгоцын их бие, далавчинд их засвар хийгээд, АНУ-д үйлдвэрлэсэн хөдөлгүүр тавьж, таван хаалгат сэнс тавин тохижуулсан. АНУ-ын хөдөлгүүр 1100 морины хүчин чадалтай цагт 170 литр ТС-1 ажилладаг.

Шинэчилсэн АН2 буюу “ТВС-2МС” хөлгийг сум дундын нислэг болон ерөнхий зориулалтын /онцгой байдал, эрүүл мэнд, эрэн хайх, авран туслах, хөдөө аж ахуй/  нислэг үйлдэх боломжтой бага оврийн онгоцыг Монголд үйлдвэрлэх угсрах цаашид ашиглах талаарх судалгааг 2013 оноос Сум дундын тээвэр болон агаарын тээврийн зайлшгүй үйлчилгээний хөтөлбөрүүдтэй уялдуулан хийж эхэлжээ.

IMG_0022

IMG_0029

IMG_0037

IMG_0044

IMG_0046

Сүүлийн бичлэгүүд
Холбоо барих

Санал хүсэлт ирүүлэх болон нэмэлт мэдээлэл шаардлагатай бол бидэнд зурвас илгээнэ үү. Бид эргэн холбогдох болно.

Текстийг солих captcha txt

Хайх үгээ бичнэ үү

18950976_440077959686341_698678534294591947_nIMG_0088