“Бойнг”, “Эйрбус” агаарын хөлөг үйлдвэрлэгчид ирнэ

ikao

Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ИКАО/–ын Ази, Номхон далайн бүсийн Ажиглалтын системийн хэрэгжилтийн ажлын хэсгийн 2 дугаар хурал энэ сарын 12-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн хуралд АНУ, БНСУ, БНХАУ, Хонгконг, Австрали, Япон, Энэтхэг, Шинэ Зеланд зэрэг 20-оод орон, олон улсын 10-аад байгууллага, “Бойнг”, “Эйрбус” агаарын хөлөг үйлдвэрлэгчид, агаарын навигацын тоног, төхөөрөмж үйлдвэрлэгч компаниудын  70-аад төлөөлөгч, дотоодын 40 гаруй төлөөлөгч оролцож байгаа юм. Хуралд Ази, Номхон далайн бүсийн орнуудын ажиглалтын системийн хөгжил, агаарын хөлөгүүдийн тоноглолын хөгжил, газрын тоног төхөөрөмжийн ашиглалт зэрэг сэдвүүдээр олон улсын төлөөлөгчид сонирхолтой илтгэлүүд тавина.

Агаарын навигацийн үйлчилгээний чанарт нөлөөлдөг нэг гол хүчин зүйл бол ажиглалтын үйлчилгээ байдаг. Нислэгийн хөдөлгөөний удирдлагад ажиглалтын хэд хэдэн төрлийн тоног төхөөрөмжийг өнөөдөр дэлхий нийтэд ашиглаж байна. Уламжлалт радиолокаторын систем, автомат хамааралтай ажиглалтын систем (ADS),  тооцоот ажиглалтын систем (MLAT) зэрэг нь өргөн ашиглагдаж байгаа юм.

Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO) нь ажиглалтын системийн хөгжилд ихээхэн анхаарал тавьж, гишүүн улс орнууд ижил төвшний ажиглалтын үйлчилгээг үзүүлэх чиглэлээр анхаарч ажиллах болсон. Энэ ажлын хүрээнд Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Ази, номхон далайн бүсийн төвөөс өнгөрсөн онд Ажиглалтын системийн хэрэгжилтийн ажлын хэсгийг байгуулан, анхдугаар хуралдааныг Тайландын вант улсын Бангкок хотноо зохион байгуулсан билээ.

Энэ анхдугаар хуралдаанаар ажлын хэсгийн зохион байгуулалтын асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэсэн. Ажиглалтын системийн хэрэгжилтийн ажлын хэсэг нь Холбоо, навигацийн системийн хэрэгжилтийн ажлын бүлгийн (CNS Sub group of APAMPIRG) хүрээнд үйл ажиллагаагаа явуулах, жил болгон хуралдааныг зохион байгуулж байхаар тогтсон юм. Бүсийн агаарын навигацийн системийг хөгжүүлэх төлөвлөгөөний хэрэгжүүлэлт, зохицуулалтын бүлгийн төлөвлөгөөнд тусгагдсан ажиглалтын үйлчилгээг гишүүн улс орнуудад (APANPIRG) нэгэн ижил стандартыг мөрдөн хэрэгжүүлэх, хуучны хоёрдогч радиоколаторын шинэчлэх “Mode S” хаяглалтыг дэмждэг болгох, автомат хамааралтай ажиглалтын системийн хэрэгжүүлэлтийн төлөвлөгөөгөө гишүүд танилцуулах, үйлдвэрлэгч нартай хамтран ажиллах асуудлуудыг эхний хуралдаанаар хэлэлцсэн байдаг.

Хоёрдугаар хуралдааныг зохион байгуулах улсаар Монголыг сонгосноор ийнхүү Улаанбаатар хотноо энэ сард чуулж байна.

Хурлын эхний өдөр Ази, номхон далайн бүс нутгийн улс орнуудад ажиглалтын системийн бодлого, хэрэгжилтийн байдал, хөгжлийн чиг хандлагыг хэлэлцэх зорилготой семинарыг салбартаа тэргүүлэгч улс орны туршлага бүхий мэргэжилтнүүдээс бүрдсэн  Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Ази, номхон далайн бүсийн төвийн баг зохион байгуулна.

miat oron nutag

Сүүлийн бичлэгүүд
Холбоо барих

Санал хүсэлт ирүүлэх болон нэмэлт мэдээлэл шаардлагатай бол бидэнд зурвас илгээнэ үү. Бид эргэн холбогдох болно.

Текстийг солих captcha txt

Хайх үгээ бичнэ үү

_MG_70492e124d4a-daf3-4fd9-928f-520fd09b935e