Иргэний нисэхийн шилжин явах цом “Чингис хаан”-д очив

Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 92 жил, Иргэний нисэхийн ерөнхий газар үүсэн байгуулагдсаны 60 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан спортын 6 төрлийн тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.

         Буянт-Ухаа спорт цогцолборт 2 өдөр үргэлжилсэн спортын тэмцээнүүдийн нийлбэр дүнгээр “Чингис хаан” Олон улсын  нисэх буудлын хамт олон тэргүүлж, иргэний нисэхийн салбарын “Шилжин явах цом” гардлаа. “Чингис хаан” ОУНБ-ын баг тамирчид олс таталтын тэмцээнд түрүүлж, гар бөмбөг, сагсан бөмбөгийн тэмцээнд тус бүр 2, ширээний теннисний тэмцээнд 3, шатар, хөлбөмбөгийн тэмцээнд тус бүр 4-р байр эзэлж, нийт 16 оноогоор цомын эзэн болсон юм.

         Харин Техник хангалт, навигацийн үйлчилгээний алба 26 оноогоор 2-р байр, “МИАТ” ХК 28 оноогоор 3-р байр эзэллээ.

      Хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болсон баг, тамирчдад ИНЕГ-ын удирдлагууд шагналыг нь гардуулж, амжилт хүслээ.

IMG_0069

IMG_0076

IMG_0090

IMG_0093

IMG_0140

IMG_0147

IMG_0191

Сүүлийн бичлэгүүд
Холбоо барих

Санал хүсэлт ирүүлэх болон нэмэлт мэдээлэл шаардлагатай бол бидэнд зурвас илгээнэ үү. Бид эргэн холбогдох болно.

Текстийг солих captcha txt

Хайх үгээ бичнэ үү

92 jil hulbumbug 2IMG_0104