Хөлбөмбөгийн тэмцээнд “МИАТ” ТӨХК-ийн баг түрүүллээ

Монгол Улсад Нисэх хүчин үүсч хөгжсөний 92 жилийн ой, Иргэний нисэхийн ерөнхий газар үүсэн байгуулагдсаны 60 жилийн ойг тохиолдуулан  зохион байгуулсан хөл бөмбөгийн тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.

            Салбарын аварга шалгаруулах спортын арга хэмжээний салхийг хагалж, “Эрчим” клубын талбайд болсон хөл бөмбөгийн тэмцээнд иргэний нисэхийн салбарын нийт 9 баг өрсөлдсөн юм.

Аваргын төлөө ”МИАТ” ТӨХК, Нислэгийн хөдөлгөөн үйлчилгээний албаны багууд шалгаран үлдэж, үндсэн ба нэмэлт цагт гоол оруулалгүй тэнцүү өрсөлдсөн бөгөөд торгуулийн цохилтоор ялагчийг шийдвэрлэхэд ”МИАТ” ТӨХК-ын баг 4:2-ын харьцаатайгаар ялалт байгууллаа.

            Хүрэл медалийн төлөө Техник хангалт навигацийн үйлчилгээний алба, ”Чингис хаан” Олон улсын нисэх буудлын багууд өрсөлдөж, 2:0-ийн харьцаатайгаар Техник хангалт навигацийн үйлчилгээний албаны баг ялалт байгуулж хүрэл медаль хүртлээ.

Техник хангалт, навигацийн үйлчилгээний албаны хариуцсан хөл бөмбөгийн тэмцээн зохион байгуулалт сайтай, тэмцээний тоглолтуудыг интернэтээр шууд дамжуулан хүргэж байсанд тамирчид, хөгжөөн дэмжигчид талархалтай байлаа.

            Хөлбөмбөгийн тэмцээний нэгдсэн дүн:

 Эзэлсэн байр  Багийн нэр  Оноо
 1  ”МИАТ” ТӨХК  1
 2  НХҮА  2
 3  ТХНҮА  3
 4 ”Чингис хаан” ОУНБ  4
 5  ”Хүннү эйр” ХХК  5
 6  ”Аэро Монголиа” ХХК  6
 7  ГТҮА  7
 8  НМҮА  8
 9 ИНЕГ  20

92 jil Hulbumbug 1

92 jil hulbumbug 2

92 jil hulbumbug 3

Сүүлийн бичлэгүүд
Холбоо барих

Санал хүсэлт ирүүлэх болон нэмэлт мэдээлэл шаардлагатай бол бидэнд зурвас илгээнэ үү. Бид эргэн холбогдох болно.

Текстийг солих captcha txt

Хайх үгээ бичнэ үү

IMG_0101IMG_0191