Нисэхийн салбарынхан спортын шилдгүүдээ тодруулна

Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 92 жилийн ой, Иргэний нисэхийн ерөнхий газар үүсэн байгуулагдсан 60 жилийн ойг тохиолдуулсан иргэний нисэхийн салбарынхны спортын шилдгүүдийг шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэллээ.

            Гар бөмбөг, сагсан бөмбөг, олс таталт, шатар, ширээний теннис зэрэг спортын төрлүүдээр Буянт-Ухаа спортын ордонд 2 өдөр үргэлжлэх тэмцээнд ИНЕГ, түүний харьяа байгууллагууд, авиа компаниуд зэрэг 20 гаруй байгууллагын 600-аад тамирчин оролцож, хүч чадал, авхаалж самбаагаа сорьж байна.

ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн тэмцээнийг нээж хэлсэн үгэндээ нисэх хүчний түүхт 92 жилийн ой болон иргэний агаарын тээврийн үйл ажиллагааг удирдах, зохион байгуулах төрийн байгууллага бий болсны түүхэн ойн жилийн баярын мэндийг тэмцээнд оролцож буй тамирчид, нийт салбарын хамт олондоо хүргээд, бэртэл гэмтэлгүй өрсөлдөж, олон олон шинэ аваргууд тодруулахыг хүсэн ерөөлөө. Энэ жил нисэх хүчний ойн баярыг зэвсэгт хүчинтэй хамтран тэмдэглэж байгаа бөгөөд зэвсэгт хүчний 303 дугаар ангийн баг тамирчид спортын тэмцээнүүдэд хүчээ сорьж байна.

Тэмцээний нээлтийн үеэр ИНЕГ болон авиа компанийн удирдлагууд сагсан бөмбөгийн нөхөрсөг тоглолт хийлээ.

IMG_0101

IMG_0119

IMG_0241

IMG_0255

IMG_0290

IMG_0310

Сүүлийн бичлэгүүд
Холбоо барих

Санал хүсэлт ирүүлэх болон нэмэлт мэдээлэл шаардлагатай бол бидэнд зурвас илгээнэ үү. Бид эргэн холбогдох болно.

Текстийг солих captcha txt

Хайх үгээ бичнэ үү

Untitled-1292 jil hulbumbug 2