АЖЛЫН БАЙРАНД СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЛАА

Агаарын навигацийн бодлого зохицуулалтын хэлтэс (АНБЗХ)-т Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээ (НХҮ)-ний мэргэжилтэн сонгон шалгаруулж авна

АНБЗХ-ээс Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний процетур /эрэн хайх, авран туслах/ үйлчилгээний мэргэжилтний ажлын байранд НХҮ-ны ажилтнуудын дунд сонгон шалгаруулалт зарлаж байна. Сонгон шалгаруулалт нь цаашид агаарын навигацийн бодлогын болон олон улсынтүвшинд ажиллах сонирхолтой, шинийг эрэлхийлэгч, идэвх санаачлагатай, өөрийн мэдлэг боловсролоо байнга дээшлүүлдэг НХҮ-ны ажилтнуудад нээлттэй зохион байгуулагдана. Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн НХҮ-ны ажилтнууд дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
• НХҮ-ны үндсэн мэргэжилтэй байх;
• Их, дээд сургууль төгссөн байх;
• НХҮ-ны чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан байх;
• Англи хэлний 4-өөс дээш түвшний мэдлэгтэй байх;
• Ажил хэрэгч, харьцааны соёлтой байх;
• Багаар болон бие даан ажиллах чадвартай;
• Компьютерийн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай.

Сонирхсон хүмүүс өргөдлөө ИНЕГ-ын АНБЗХ-т 2017 оны 05 сарын 20-ны дотор ирүүлнэ үү.

Сүүлийн бичлэгүүд
Холбоо барих

Санал хүсэлт ирүүлэх болон нэмэлт мэдээлэл шаардлагатай бол бидэнд зурвас илгээнэ үү. Бид эргэн холбогдох болно.

Текстийг солих captcha txt

Хайх үгээ бичнэ үү

IMG_0223Untitled-12