Иргэний нисэхийнхэн шинэ нисэх буудлаа гоёв

Иргэний нисэхийн салбарын ажилчид “Шинэ бүтээн байгуулалтад эко орчин бүрдүүлж, хувь нэмрээ оруулцгаая” аяны хүрээнд “Бүх нийтээр мод тарих өдөр”-өөр Хөшигийн хөндийн шинэ нисэх буудал орох зам дагуу мод тарилаа.

            Шинэ нисэх буудалдаа өнгө нэмэх, эко орчин бүрдүүлэх ажилд ИНЕГ, Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудлын ашиглалтын өмнөх захиргааны алба, “Чингис хаан” Олон улсын нисэх буудал, Газрын тусгай үйлчилгээний албаны 600 гаруй ажилчин оролцож мод тарьсны зэрэгцээ, шинэ нисэх буудлын Зорчигч үйлчилгээний барилгатай танилцах аялал хийсэн юм.

            Шинэ нисэх буудын өнгө нэмсэн 1206 ширхэг улиас модыг Ж.Базаррагчаа захиралтай “Оюу талст” ХХК-иас хандивласан байна.

IMG_0042

IMG_0082

IMG_0153

IMG_0164

IMG_0223

IMG_0269

IMG_0375

Сүүлийн бичлэгүүд
Холбоо барих

Санал хүсэлт ирүүлэх болон нэмэлт мэдээлэл шаардлагатай бол бидэнд зурвас илгээнэ үү. Бид эргэн холбогдох болно.

Текстийг солих captcha txt

Хайх үгээ бичнэ үү

weatherlogo