IATA иргэний нисэхийн салбарт хийж хэрэгжүүлж буй ажлуудыг сайшаав

ИНЕГ-ын Агаарын навигацийн бодлого, зохицуулалтын хэлтэс/АНБЗХ/-ийн дарга Ё.Эрдэнэбат болон Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбоо/IATA/-ны Зүүн хойд Азийн бүсийн захирал Cheng Shixin нар өнөөдөр агаарын навигацийн үйлчилгээ, харилцан хамтын ажиллагааг сайжруулах талаарх тэмдэглэлд гарын үсэг зурлаа.

ИНЕГ-ын зүгээс сүүлийн жилүүдэд агаарын навигацийн үйлчилгээг боловсронгуй болгох, сайжруулах чиглэлээр нилээд олон ажил төлөвлөн хийж, хэрэгжүүлж буй. Тухайлбал, Монгол улсын нийт агаарын зайг ажиглалтын системээр бүрэн тоноглон ажиглалтын удирдлагын үйлчилгээ үзүүлэхээр зорин ажиллаж байгаа. Мөн Шинэ Бүсийн удирдлагын төв энэ онд барин ашиглалтад оруулахаар төлөвлөж буй. Түүнчлэн PBN агаарын замуудыг олон улсын өнгөрөлтийн нислэгүүдэд зориулан тогтоож үйл ажиллагаанд нэвтрүүлэн ашиглаж эхлээд сар гаран болж зэрэг нь агаарын тээвэрлэгчдийг үр ашигтай, аюулгүйгээр үйл ажиллагаагаа явуулахад чиглэсэн ажлууд юм гэдгийг АНБЗХ-ийн дарга Ё.Эрдэнэбат уулзалтын эхэнд онцоллоо.

Мөн Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбооны зүгээс манай улсын иргэний нисэхийн салбарт хийж хэрэгжүүлж буй ажлуудад дэмжлэг үзүүлж, агаарын навигацийн хураамжийг боловсронгуй болгох ажилд туслан, агаарын тээвэрлэгчдэд зөв ойлголт өгч дэмжсэн явдалд талархал илэрхийлэв.

Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбооны зүгээс иргэний нисэхийн салбар тэр дундаа агаарын навигацийн үйлчилгээний салбарт хийгдэж буй ажлуудад талархалтай байгааг ноён Cheng Shixin илэрхийлж, олон агаарын тээвэрлэгчид Монгол улсын агаарын зайгаар дамжин өнгөрөх хүсэлтэй байгааг уламжиллаа.

Талууд цаашид хамтын ажиллагааны хүрээнд өнгөрөлтийн нислэгийг нэмэгдүүлэх, техникийн туслалцаа туслалцаа үзүүлэх болон хүний нөөцийг чадваржуулахад хамтран ажиллахаар тохиролцлоо.

IMG_0009

IMG_0014

IMG_0020

IMG_0029

Сүүлийн бичлэгүүд
Холбоо барих

Санал хүсэлт ирүүлэх болон нэмэлт мэдээлэл шаардлагатай бол бидэнд зурвас илгээнэ үү. Бид эргэн холбогдох болно.

Текстийг солих captcha txt

Хайх үгээ бичнэ үү

File0002(1)-page-001weather