Нислэгийн яриа болно

“Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний чанар” сэдэвт нислэгийн яриа энэ баасан гаригт /2017.04.21/ болно.
Нислэгийн хөдөлгөөн удирдагч, Нисгэгч, агаарын тээвэрлэгч байгууллагууд, Агаарын навигацийн алба, салбаруудын төлөөлөл оролцох энэхүү уулзалтаар нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний чанарт үнэлэлт, дүгнэлт өгөх юм. Улмаар нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний чанарыг цаашид хэрхэн сайжруулах талаар хэлэлцэнэ. Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албанаас зохион байгуулж буй энэхүү нислэгийн яриа нь хүчтэй хуй салхи, нислэгт аюултай шилжлэг салхи ажиглагдах нөхцөл бүрддэг хаврын улирлын тогтворгүй цаг агаар эхэлж байгаа үед болж байгаагаараа онцлог.
Зөвлөгөөнд МИАТ ХК, Хүннү эйр, Аэромонголия ХХК-ны нисгэгчид, А-Жэт, МАК-ийн нисэх бүрэлдэхүүн, Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны нислэгийн удирдагчид болон бусад алба, салбаруудаас оролцох аж.
Уулзалт, ярианы үеэр “Нислэгийн Хөдөлгөөний Үйлчилгээний чанар” илтгэл тавигдаж хэлэлцүүлэг өрнүүлхээс гадна хаврын улиралтай холбогдуулж Нисэхийн цаг уурын төвөөс салхины талаар мэдээлэл хийнэ. Түүнчлэн оролцогчид Эрэн хайх, авран туслах мэдээлэл зохицуулах хэсгийн аюулын түгшүүрийн тодорхой бус үеийг зарлах сургуулилт, Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны нислэгийн хөдөлгөөний удирдлагын ажлын байруудтай танилцах юм.

control

Сүүлийн бичлэгүүд
Холбоо барих

Санал хүсэлт ирүүлэх болон нэмэлт мэдээлэл шаардлагатай бол бидэнд зурвас илгээнэ үү. Бид эргэн холбогдох болно.

Текстийг солих captcha txt

Хайх үгээ бичнэ үү

tender-Web-Banner-1tender-Web-Banner-1