Агаарын хөлгийн мөстөлтөөс хамгаалах тусгай шингэн нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер

ТЕНДЕРИЙН УРИЛГА

                                                            Огноо : 2017-04-19

Тендер шалгаруулалтын нэр:  Агаарын хөлгийн мөстөлтөөс хамгаалах тусгай шингэн нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер.

 Тендер шалгаруулалтын дугаар: ИНЕГ/УЗ/ТББ/Б-08/17

 Иргэний нисэхийн ерөнхий газар эрх бүхий тендерт оролцогчдоос Агаарын хөлгийн мөстөлтөөс хамгаалах тусгай шингэн нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер. –ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр  нь 50,000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн [45] хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

                         Борлуулалтын хэмжээ: 300 000 000 төгрөг /3 жилд/

                      Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:               250 000 000 төгрөгөөс доошгүй.

                         Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил.

                         Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Үгүй

                        Тендерийн хамт 4 950 000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2017 оны 05 дугаар сарын 22 -ний 10.00 цаг–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 05 дугаар сарын 22 -ний өдрийн 10.30 цаг нээнэ.

Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот. Буянт-Ухаа. Иргэний нисэхийн ерөнхий газар. 

Худалдан авах ажиллагааны хэлтэс. 108 тоот өрөө .

Утас: 282037,  Факс: 70049683

 

Сүүлийн бичлэгүүд
Холбоо барих

Санал хүсэлт ирүүлэх болон нэмэлт мэдээлэл шаардлагатай бол бидэнд зурвас илгээнэ үү. Бид эргэн холбогдох болно.

Текстийг солих captcha txt

Хайх үгээ бичнэ үү

weathercontrol