2017 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 17-24-Н ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Буянт Ухаа орчмын 2017 оны 04 дүгээр сарын 17-ноос 04 дүгээр сарын 24нийг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Үзэгдэл: 18,19,21-23-нд үүлэрхэг. 18, 19, 22-нд бага зэргийн хур тунадас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Хур

тунадас орохгүй.

Салхи: 17,19-нд баруун хойноос, 18-нд өмнөөс баруун хойш эргэж 7-10м/с, зарим үед 12м/с хүрч ширүүснэ.

 Бусад хугацаанд баруун хойноос 5-8м/с,

Температур: хугацааны дунд үеэр дулаарч 20-21-нд шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө 12-14 градус дулаан, бусад хугацаанд сэрүүвтэр шөнөдөө 6-8 градус хүйтэн, өдөртөө 5-7 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 17-24 -нд нийт нутгаар дунд хүчтэй сэгсрэлттэй байна. 17-нд нутгийн  зүүн хагаст, 18-нд баруун болон говийн аймгуудын нутгаар, зүүн аймгийн нутгийн зүүн хэсгээр, 19-нд баруун болон говийн аймгуудын нутгаар, 20-нд төвийн болон говийн аймгуудын нутгаар, 21-нд нутгийн хойд хэсгээр, 22-нд нийт нутгаар, 23-нд төв болон говийн аймгуудын нутгаар,24-нд нутгийн зүүн хагаст дунд хүчтэй сэгсрэлт, үүл тунадасны бүсэд дунд хүчтэй мөстөлт ажиглагдана.

НИСЛЭГИЙН ЦАГ УУРЫН ТӨВ

Мэдээлэл Үйлчилгээний Хэлтэс  2017.04.17

 2017 оны 4 дүгээр сарын 17-ноос 4 дүгээр сарын 24-нийг хүртэлх

7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

\ Хугацааны дунд үеэр хур тунадас орж сэрүүхэн байна \

Баруун аймгуудын нутгаар: 17-нд нутгийн хойд хэсгээр, 18-нд зарим газраар, 19-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи 17-18, 23-нд Алтайн уулсаар 12-147м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 18-19-нд Идэр, Тэс, Хүрэн бэлчирийн хөндийгөөр шөнөдөө 5-10 градус хүйтэн өдөртөө 3-8 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 градус өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн өдөртөө 8-13 градус дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар дулаарна.

Төвийн аймгуудын нутгаар: 18-нд ихэнх нутгаар, 19,22-нд зарим газраар, 21-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орж, зөөлөн шороон болон цасан шуурга шуурна. Салхи 18, 21-22-нд зарим газраар 9-14м/с хүрч ширүүснэ. 20-21-нд ихэнх нутгаар дулаарна. Бусад хугацаанд сэрүүвтэр Дархадын хотгор, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөроор шөнөдөө 5-10 градус хүйтэн өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн өдөртөө 7-12 градус дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар: 17-нд нутгийн зүүн хагаст, 19-нд ихэнх нутгаар, 20-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 22-нд зарим газраар, 23-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас нойтон цас орно. Салхи 17, 19, 22-23нд зарим газраар 9-14м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 18, 21-нд ихэнх нутгаар дулаарна. Бусад хугацаанд сэрүүсч Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус хүйтэн өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн өдөртөө 8-13 градус дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар: 18-19-нд зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Салхи 17,19,22-23нд зарим газраар 12-14м/с хүрч ширүүснэ. 21,24-нд ихэнх нутгаар шөнөдөө 2-7 градус өдөртөө 16-21 градус хүрч дулаарна. Бусад хугацаанд Дундговийн нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн өдөртөө 9-14  градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан өдөртөө 12-17 градус дулаан байна.

Ус Цаг Уур Орчны судалгаа мэдээллийн хүрээлэн

Сүүлийн бичлэгүүд
Холбоо барих

Санал хүсэлт ирүүлэх болон нэмэлт мэдээлэл шаардлагатай бол бидэнд зурвас илгээнэ үү. Бид эргэн холбогдох болно.

Текстийг солих captcha txt

Хайх үгээ бичнэ үү

IMG_0309tender-Web-Banner-1