Гар бөмбөгийн тэмцээнд ИНЕГ-ын багууд аваргалав

Зам, тээврийн салбарын аварга шалгаруулах 5 төрөлт спортын тэмцээний гар бөмбөгийн тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд “Замчин” спорт хорооны зааланд амжилттай болж өндөрлөлөө.

            Гар бөмбөгийн тэмцээний эрэгтэй багуудаас ИНЕГ-ын баг түрүүлж, “Улаанбаатар төмөр зам” ХНН, “МИАТ” ТӨХК-ийн багууд удааллаа. Эмэгтэйчүүдээс мөн ИНЕГ-ын баг тэргүүлж, “МИАТ” ТӨХК, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн багууд  удаах байруудад шалгарлаа.

            Ирэх бямба гарагт зам, тээврийн салбарын аварга шалгаруулах 5 төрөлт тэмцээний сүүлийн тэмцээн буюу сагсан бөмбөгийн тэмцээн болно. Сагсан бөмбөгийн тэмцээний тоглолтын дараа салбарын аваргуудад шагнал гардуулах ёслол болох юм.

IMG_0326

IMG_0309

IMG_0300

IMG_0290

Сүүлийн бичлэгүүд
Холбоо барих

Санал хүсэлт ирүүлэх болон нэмэлт мэдээлэл шаардлагатай бол бидэнд зурвас илгээнэ үү. Бид эргэн холбогдох болно.

Текстийг солих captcha txt

Хайх үгээ бичнэ үү

IMG_0105weather