Ажиглалтын систем хэрэгжүүлэгч олон улсын ажлын хэсэг Монголд чуулна

ikaoАгаарын навигацийн үйлчилгээний чанарт нөлөөлдөг нэг гол хүчин зүйл бол ажиглалтын үйлчилгээ байдаг. Нислэгийн хөдөлгөөний удирдлагад ажиглалтын хэд хэдэн төрлийн сенсоруудыг өнөөдөр дэлхий нийтэд ашиглаж байна. Уламжлалт радиолокаторын систем, автомат хамааралтай ажиглалтын систем (ADS),  тооцоот ажиглалтын систем (MLAT) зэрэг нь өргөн ашиглагдаж байна.

Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO) нь энэ чиглэлд ихээхэн анхаарал тавьж, гишүүн улс орнууд ижил төвшиний ажиглалтын үйлчилгээг үзүүлэх чиглэлээр анхааран ажиллах боллоо. Энэ ажлын хүрээнд Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Ази, номхон далайн бүсийн төвөөс өнгөрсөн онд Ажиглалтын системийн хэрэгжилтийн ажлын хэсгийг байгуулан, анхдугаар хуралдааныг Тайландын вант улсын Бангкок хотноо зохион байгуулсан.

Энэ ажлын хэсгийн Анхдугаар хуралдаанаар ажлын хэсгийн зохион байгуулалтын асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэсэн. Ажиглалтын системийн хэрэгжилтийн ажлын хэсэг нь Холбоо, навигацийн системийн хэрэгжилтийн ажлын бүлгийн (CNS Sub group of APANPIRG) хүрээнд үйл ажиллагаагаа явуулах, жил болгон хуралдааныг зохион байгуулж байхаар тогтлоо. Бүсийн агаарын навигацийн системийг хөгжүүлэх төлөвлөгөөний хэрэгжүүлэлт, зохицуулалтын бүлгийн төлөвлөгөөнд тусгагдсан ажиглалтын үйлчилгээг гишүүн улс орнуудад (APANPIRG) нэгэн ижил стандартыг мөрдөн хэрэгжүүлэх, хуучны хоёрдогч радиоколаторын шинэчлэх Mode S хаяглалтыг дэмждэг болгох, автомат хамааралтай ажиглалтын системийн хэрэгжүүлэлтийн төлөвлөгөөгөө гишүүд танилцуулах, үйлдвэрлэгч нартай хамтран ажиллах асуудлуудыг эхний хуралдаанаар хэлэлцсэн. Дараагийн хуралдааныг зохион байгуулах улсаар Монголыг сонгосон. Улаанбаатар хотод 2017 оны 06 дугаар сарын 12-оос 15-ны өдрүүдэд хуралдааныг зохион байгуулахаар бэлтгэл ажил манай улсад хийгдэж эхлээд байна.

Иргэний нисэхийн ерөнхий газрын зүгээс уг хуралдааныг зохион байгуулах, бэлтгэл ажлыг хангах зорилгоор ажлын хэсгийг байгуулан ажилд оруулаад байна.Бэлтгэл ажлын хүрээнд хуралдааны хөтөлбөр, ажлын төлөвлөгөө боловсруулан, бэлтгэлийг хангах чиглэлээр Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Ази, номхон далайн бүсийн төвтэй хамтран ажиллаж байна.

Хурлын өмнөх өдөр Ази, номхон далайн бүс нутгийн улс орнуудад ажиглалтын системийн бодлого, хэрэгжилтийн байдал, хөгжлийн чиг хандлагыг хэлэлцэх зорилготой семинарыг салбартаа тэргүүлэгч улс орны туршлага бүхий мэргэжилтнүүдээс бүрдсэн  Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Ази, номхон далайн бүсийн төвийн баг зохион байгуулахаар болоод байна.

Сүүлийн бичлэгүүд
Холбоо барих

Санал хүсэлт ирүүлэх болон нэмэлт мэдээлэл шаардлагатай бол бидэнд зурвас илгээнэ үү. Бид эргэн холбогдох болно.

Текстийг солих captcha txt

Хайх үгээ бичнэ үү

IMG_0119IMG_0105