2017 ОНЫ 03 ДУГААР САРЫН 20-27-Н ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Буянт-Ухаа орчмын 2017 оны 03 дугаар сарын 20-ноос 03 дугаар сарын 27-ныг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Үзэгдэл:  20-21-нд солигдмол үүлтэй. 22.23.24-нд үүлшинэ. 23 -нд бага зэргийн хур тунадас орно.Бусад  хугацаанд багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй.

Салхи:  22-нд зүүн, зүүн өмнөөс 5-8м/с, 23-нд хойно зүүн хойноос 5-8м/с. 24-25-нд хойно, баруун хойноос 5-8м/с. Бусад хугацаанд тогтворгүй чиглэлээс 1-4м/с.

Температур: 21-24-нд шөнөдөө 14-16 градус хүйтэн, өдөртөө 0-2 градус хүйтэн. Бусад хугацаанд шөнөдөө 10-12 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 20-22нд баруун зүгийн нутгаар, 22-24 төв болон говийн нутгаар, 25-нд зүүн зүгийн өмнөд хэсгээр үүл тунадасны бүсэд дунд хүчтэй мөстөлт ажиглагдана. 25,26-нд зүүн зүгийн нутгаар дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

 

НИСЛЭГИЙН ЦАГ УУРЫН ТӨВ

Мэдээлэл Үйлчилгээний Хэлтэс  2017.03.20

      2017 оны 3 дугаар сарын 20-ноос 3 дугаар сарын 27-ныг хүртэлх

7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

\ 21-23-нд баруун болон говийн нутгаар хур тунадас цас ахиу орно\

Баруун аймгуудын нутгаар: 20-нд нутгийн баруун хэсгээр, 21-22-нд ихэнх нутгаар, 23-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас цас ахиу орж цасан шуурга шуурна. Салхи 20-23-нд Алтайн уулархаг нутгаар 12-14м/с хүрч ширүүснэ. 21-нд нутгийн баруун хэсгээр, 22-25-нд ихэнх нутгаар хүйтэрч Идэр, Тэс, Хүрэн бэлчирийн хөндийгөөр шөнөдөө 25-30 градус өдөртөө 9-14 градус, Монгол Алтайн өврөөр шөнөдөө 19-24 градус өдөртөө 3-8 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 6-11 градус хүйтэн өдөртөө 2-7 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус хүйтэн өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна. 25-нд нутгийн баруун хагаст, 26-нд ихэнх нутгаар  дулаарна.

Төвийн аймгуудын нутгаар: 20-нд нутгийн хойд хэсгээр, 21-нд нутгийн баруун хэсгээр, 22-23-нд ихэнх нутгаар хур тунадас орж цасан шуурга шуурна. 24-нд цас бударч явган шуурна. Салхи 21-23-нд нутгийн өмнөд хэсгээр 9-12м/с хүрч ширүүснэ. 23-24-нд бага зэрэг хүйтэрнэ. Бусад хугацаанд Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус өдөртөө 4-9 градус, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 12-17 градус өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн өдөртөө 3-8 градус дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар: 21,25-нд нутгийн зүүн хэсгээр, 24-нд зарим газраар хур тунадас орж явган шуурга шуурна. Салхи 24-25нд зарим газраар 9-12м/с хүрнэ. 23-25-нд бага зэрэг хүйтэрнэ. Бусад хугацаанд Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 17-22 градус өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус хүйтэн өдөртөө 1-6 градус дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар: 21-нд нутгийн баруун хэсгээр, 22-23нд ихэнх нутгаар, 24-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас орж явган шуурга шуурна. Салхи 22-23нд зарим газраар 9-12м/с хүрч ширүүснэ. 22-24-нд хүйтэрч ихэнх нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна. Бусад хугацаанд Өмнөговийн нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн өдөртөө 3-8 градус дулаан байна.

Ус Цаг Уур Орчны судалгаа мэдээллийн хүрээлэн

Сүүлийн бичлэгүүд
Холбоо барих

Санал хүсэлт ирүүлэх болон нэмэлт мэдээлэл шаардлагатай бол бидэнд зурвас илгээнэ үү. Бид эргэн холбогдох болно.

Текстийг солих captcha txt

Хайх үгээ бичнэ үү

IMG_9489tender-Web-Banner-1