Нэмэлт зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа

Хөшигийн хөндийд баригдаж байгаа олон улсын шинэ нисэх буудлын төсөлд Японоос нэмэлт зээл авах гэрээг УИХ 2015 онд соёрхсон баталсан. Дээрх зээлийн хүрээнд Монголын талаас гаргасан хүсэлтийн дагуу санхүүжүүлж гүйцэтгэх зарим тодорхой ажлыг нэмэлт зээлийн гэрээнд албан ёсоор тусган гарын үсэг зурж, баталгаажуулах арга хэмжээ өнөөдөр Иргэний нисэхийн ерөнхий газарт боллоо. Гэрээнд Монголын талаас ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн, Японы талаас  Японы Миицүбиши корпорацийн гэрээний мэргэжилтэн Кэй Гото нар гарын үсэг зурсан юм.

Монгол Улсын иргэний агаарын тээврийн салбарын түүхэнд томоохон хөгжил авчирах шинэ нисэх буудал барих төсөл амжилттай хэрэгжиж ашиглалтад хүлээлгэж өгөх шатандаа явж байна. Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр Японы Мицүбиши, Чиёода компаниудын хамтарсан түншлэл ажиллаж байгаа билээ.

IMG_9473

IMG_9483

IMG_9489

IMG_9492

Сүүлийн бичлэгүүд
Холбоо барих

Санал хүсэлт ирүүлэх болон нэмэлт мэдээлэл шаардлагатай бол бидэнд зурвас илгээнэ үү. Бид эргэн холбогдох болно.

Текстийг солих captcha txt

Хайх үгээ бичнэ үү

4d2ecba024a4a158620f363592754ddfweather