70 жилийн түүхийг босголцсон ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ


Warning: imagejpeg() [function.imagejpeg]: Unable to open '/var/www/newmcaa2015/wp-content/uploads/bfi_thumb/IMG_7292-n4a8qtyi9pfak14zgd442heocqgprmgf2it9rzjs8g.jpg' for writing: Permission denied in /var/www/newmcaa2015/wp-includes/class-wp-image-editor.php on line 425

Монгол Улсад иргэний нисэхийн холбооны салбар үүсч хөгжсөний 70 жилийн ой өнөө жил тохиож буй. Тиймээс ИНЕГ-ын Техник хангалт навигацын үйлчилгээний албаны захиргаа, Монголын аэронавигацийн инженер техникийн ажилтнуудын холбоо хамтран ойг угтсан эхний арга хэмжээ болох өндөр настнуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагааг өчигдөр зохион байгууллаа. ТХНҮА-ны дарга Д.Баяртогтох “Түүхээ мэдэхгүй хүн сармагчинтай адил хэмээдэг. Ахмад буурлууд та бүхнээс бид үргэлж суралцаж, сургаалийг тань сонсч үүх, түүхээ мэдэж аван нисэхийн салбарын гол чухал хэсэг болсон техник технологийн салбарыг хариуцлагатайгаар хөгжүүлэн авч явах болно. Буурлууд та бүхэндээ урт удаан насалж, алтан сургаалиа хойч үедээ харамгүй хайрлаж байхыг хүсэн ерөөе” хэмээсэн. ТХНҮА-наас өндөр настны тэтвгэрт гарсан ахмадууд тус албаны захиргаа болон Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны үйл ажиллагаатай танилцсан юм. Түүнчлэн шинээр ашиглалтад орсон тоног төхөөрөмжүүдийн талаар мөн мэдээлэл авч энэ албаны үйл ажиллагаа уламж өргөжиж, шинэчлэгдэж байгаад баяртай байгаагаа илэрхийлж байв.

IMG_7054

IMG_7168

IMG_7227

IMG_7292


Warning: imagepng() [function.imagepng]: Unable to open '/var/www/newmcaa2015/wp-content/uploads/bfi_thumb/rule-n4acw234ch3b4pddmqmrd2yfi26u9tnkq1njjhch96.png' for writing: Permission denied in /var/www/newmcaa2015/wp-includes/class-wp-image-editor.php on line 425

Warning: imagejpeg() [function.imagejpeg]: Unable to open '/var/www/newmcaa2015/wp-content/uploads/bfi_thumb/IMG_7292-n4a8qu7heatm184byqlw18j4kzo5bm9l7hblv4lf16.jpg' for writing: Permission denied in /var/www/newmcaa2015/wp-includes/class-wp-image-editor.php on line 425
Сүүлийн бичлэгүүд
Холбоо барих

Санал хүсэлт ирүүлэх болон нэмэлт мэдээлэл шаардлагатай бол бидэнд зурвас илгээнэ үү. Бид эргэн холбогдох болно.

Текстийг солих captcha txt

Хайх үгээ бичнэ үү

weatherrule