2017 ОНЫ 02 ДУГААР САРЫН 13-20-Н ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Буянт-Ухаа орчмын 2017 оны 02 дугаар сарын 13наас 02 дугаар сарын 20-ныг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Үзэгдэл: 15,19-нд солигдмол үүлтэй, 15, 19-нд бага зэргийн цас орно. Бусад хугацаанд багавтар үүлтэй. Цас орохгүй. Утаатай.

Салхи: 13-нд зүүн өмнөөс 3-6м/с, 15-нд хойноос, 19-нд зүүн өмнөөс 6-9м/с, бусадхугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4м/с.

Температур: хугацааны эхэн ба эцсээр шөнөдөө 24-26 градус хүйтэн,өдөртөө 06-08 градусхүйтэн, 15-наас хүйтний эрч чангарч 15-17-нд шөнөдөө 30-32 градус хүйтэн, өдөртөө 16-18 градус хүйтэн байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 13,14,17-нд  нутгийн баруун хагаст,15,18-нд ихэнх нутгаар, 16, 19-нд нутгийн зүүн хагаст дунд хүчтэй сэгсрэлт, 14-нд баруун зүгийн нутгаар, 15-нд ихэнх нутгаар, 16, 17-нд нутгийн өмнөд хэсгээр, 19-нд нутгийн хойд хэсгээр сул хүчтэй мөстөлт ажиглагдана.

НИСЛЭГИЙН ЦАГ УУРЫН ТӨВ

Мэдээлэл Үйлчилгээний Хэлтэс  2017.02.13

 2017 оны 2 дугаар сарын 13-наас 2 дугаар сарын 20-ныг хүртэлх

7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

\ Хугацааны дунд үеэр цас орж, шуурч хүйтэрнэ\

Баруун аймгуудын нутгаар: 14-нд зарим газраар, 15-нд нутгийн зүүн хэсгээр, 16-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 18-нд нутгийн хойд хэсгээр цас орж явган шуурна. Салхи 14-15,18-нд зарим газраар 15-17м/с хүрч ширүүснэ. 15-16-нд хүйтэрч Увс нуур, Идэр, Тэс, Хүрэн бэлчирийн хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 19-24 градус, Монгол Алтайн өврөөр шөнөдөө 23-28 градус өдөртөө 10-15 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 градус хүйтэн өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус өдөртөө 7-12 градус хүйтэн байна. Бусад хугацаанд хүйтний эрч суларч Увс нуур, Идэр, Тэс, Хүрэн бэлчирийн хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 11-16 градус, Монгол Алтайн өврөөр шөнөдөө 15-20 градус өдөртөө 4-9 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 5-10 градус хүйтэн өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус хүйтэн өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар: 14-нд нутгийн баруун хэсгээр, 15-нд зарим газраар цас,19-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 14-15-нд нутгийн өмнөд хэсгээр 12-14м/с хүрч ширүүснэ. 15-17-нд хүйтэрч Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус өдөртөө 18-23 градус, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус өдөртөө 14-19 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус өдөртөө 5-10 градус хүйтэн байна. Бусад хугацаанд хүйтний эрч суларч Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус өдөртөө 11-16 градус, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус өдөртөө 9-14 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус хүйтэн өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар: 15-нд ихэнх нутгаар, 16-нд нутгийн зүүн хэсгээр, 19-нд нутгийн хойд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи 15,19-нд зарим газраар 14-16м/с, 17-18нд 7-12м/с хүрч ширүүснэ. 13-14-нд хүйтний эрч суларч Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 21-26 градус өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус өдөртөө 3-8 градус хүйтэн байна. 15-наас хүйтэрч Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

Говийн аймгуудын нутгаар: 16-нд нутгийн баруун хэсгээр, 17-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 15-нд зарим газраар 15-17м/с хүрч ширүүснэ.16-17-нд хүйтэрнэ. Бусад хугацаанд Өмнөговийн нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус өдөртөө 0-5 градус хүйтэн байна.

Ус Цаг Уур Орчны судалгаа мэдээллийн хүрээлэн


Warning: imagepng() [function.imagepng]: Unable to open '/var/www/newmcaa2015/wp-content/uploads/bfi_thumb/rule-n4acw234ch3b4pddmqmrd2yfi26u9tnkq1njjhch96.png' for writing: Permission denied in /var/www/newmcaa2015/wp-includes/class-wp-image-editor.php on line 425

Warning: imagejpeg() [function.imagejpeg]: Unable to open '/var/www/newmcaa2015/wp-content/uploads/bfi_thumb/IMG_7292-n4a8qu7heatm184byqlw18j4kzo5bm9l7hblv4lf16.jpg' for writing: Permission denied in /var/www/newmcaa2015/wp-includes/class-wp-image-editor.php on line 425
Сүүлийн бичлэгүүд
Холбоо барих

Санал хүсэлт ирүүлэх болон нэмэлт мэдээлэл шаардлагатай бол бидэнд зурвас илгээнэ үү. Бид эргэн холбогдох болно.

Текстийг солих captcha txt

Хайх үгээ бичнэ үү

IMG_6953IMG_7292