НААХЗА-ны удирдлагатай үр дүнгийн гэрээ байгууллаа

ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн өнөөдөр ИНЕГ-ын Дэд дарга бөгөөд Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын албаны дарга С.Манлайтай “Үр дүнгийн гэрээ” байгууллаа.

            “ИНЕГ-аас хэрэгжүүлэх ажил, Засгийн газрын мөрийн хөтөлбөр, Төрөөс иргэний нисэхийн салбарт баримтлах бодлогын хэрэгжилтийг хангуулах тал дээр иргэний нисэхийн ерөнхий газрын ажилчид өөр өөрсдийн хариуцсан ажил дээрээ онцгой анхаарч, идэвхи санаачлагатай ажиллах шаардлагатай байна. Хүн болгон тэгш ажиллаж чадаж байгээ эсэх нь эргэлзээтэй асуудал. Тиймээс хөдөлмөрийн гэрээ биш үр дүнгийн гэрээ байгуулж хариуцлага тооцох ажлыг эхэлсэн” гэдгээ ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн энэ үеэр онцлон хэллээ.

            Иргэний нисэхийн ерөнхий газрын цөм болсон нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албыг удирдаж буй ИНЕГ-ын Дэд дарга С.Манлай иргэний нисэхийн салбарт нэвтрүүлж буй үнэлгээний энэхүү систем нь шинэ дэвшил төдийгүй хүмүүстэйгээ тулж ажиллахад чухал ач холбогдолтой гэдгийг “Үр дүнгийн гэрээ”-нд гарын үсэг зурах үеэрээ онцолсон юм.

IMG_6953

IMG_6957

IMG_6965


Warning: imagepng() [function.imagepng]: Unable to open '/var/www/newmcaa2015/wp-content/uploads/bfi_thumb/rule-n4acw234ch3b4pddmqmrd2yfi26u9tnkq1njjhch96.png' for writing: Permission denied in /var/www/newmcaa2015/wp-includes/class-wp-image-editor.php on line 425

Warning: imagejpeg() [function.imagejpeg]: Unable to open '/var/www/newmcaa2015/wp-content/uploads/bfi_thumb/IMG_7292-n4a8qu7heatm184byqlw18j4kzo5bm9l7hblv4lf16.jpg' for writing: Permission denied in /var/www/newmcaa2015/wp-includes/class-wp-image-editor.php on line 425
Сүүлийн бичлэгүүд
Холбоо барих

Санал хүсэлт ирүүлэх болон нэмэлт мэдээлэл шаардлагатай бол бидэнд зурвас илгээнэ үү. Бид эргэн холбогдох болно.

Текстийг солих captcha txt

Хайх үгээ бичнэ үү

Bulgan01weather