“Өлгий” нисэх буудлынхан “Inspiration challenge”-д нэгдлээ

ИНЕГ-ын Нисэх буудлуудын бодлого зохицуулалтын хэлтсээс эхлүүлсэн “Inspiration challenge”-д Баян-Өлгий аймгийн “Өлгий” нисэх буудлын хамт олон нэгдэж, ядуу амьдралтай өрхүүдэд туслалцаа үзүүлжээ.

“Өлгий” нисэх буудлын хамт олон Нисэх буудлын Үйлдвэрчний хороо, Нисэх буудлын холбоотой хамтарч нийт 500 мянган төгрөг цуглуулан, Өлгий сумын 9-р багийн иргэн Х.Бейбитшиликийн гэр бүлд түлээ, нүүрс болон хүнсний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, мөнгөн тусламж үзүүлжээ. Х.Бейбитшилик нь эхнэр нь нас барсан, өөрөө эрүүл мэндийн байдлаас болоод ажил хийж чаддаггүй бөгөөд 3 хүүхдийн 60 мянган төгрөгөөр амьдардаг, нэн ядуу өрх юм байна.

Мөн тус нисэх буудлын хамт олон Өлгий сумын 10-р багийн бүтэн өнчин таван хүүхдийн гэр бүлд түлээ, нүүрс, хүнсний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, мөнгөн тусламжаар сэтгэлийн дэм үзүүлжээ.

Ulgii niseh buudal 1

Ulgii niseh buudal

Тэд Баянхонгор аймгийн нисэх буудлын хамт олныг “Inspiration challenge”-д нэгдэхийг уриалсан байна.


Warning: imagepng() [function.imagepng]: Unable to open '/var/www/newmcaa2015/wp-content/uploads/bfi_thumb/rule-n4acw234ch3b4pddmqmrd2yfi26u9tnkq1njjhch96.png' for writing: Permission denied in /var/www/newmcaa2015/wp-includes/class-wp-image-editor.php on line 425

Warning: imagejpeg() [function.imagejpeg]: Unable to open '/var/www/newmcaa2015/wp-content/uploads/bfi_thumb/IMG_7292-n4a8qu7heatm184byqlw18j4kzo5bm9l7hblv4lf16.jpg' for writing: Permission denied in /var/www/newmcaa2015/wp-includes/class-wp-image-editor.php on line 425
Сүүлийн бичлэгүүд
Холбоо барих

Санал хүсэлт ирүүлэх болон нэмэлт мэдээлэл шаардлагатай бол бидэнд зурвас илгээнэ үү. Бид эргэн холбогдох болно.

Текстийг солих captcha txt

Хайх үгээ бичнэ үү

16651528_906740906095964_70866590_otender-Web-Banner-1