Нисэхийн салбар 2016 ба 2017 онд

Нисэхийн салбар 2016 ба 2017 онд

Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын Зөвлөлд өнгөрсөн оны ажлаа тайлагнасан харъяа байгууллага, салбар нэгжүүдийн удирдлагуудтай уулзаж дараах цөөн асуултад хариулт авсныг цувралаар хүргэж байна.

  • 2016 онд хийгдсэн гол ажлууд юу байв. Жилийн эцсийн байдлаар ажлаа хэрхэн дүгнэж байна вэ?
  • 2017 онд хийхээр төлөвлөж буй ямар томоохон ажлууд байна вэ?

 

ГУРВАНСАЙХАН НИСЭХ БУУДЛЫГ 4D АНГИЛЛЫН НИСЭХ БУУДАЛ БОЛГОНО

 /Нисэх буудлуудын бодлого, зохицуулалтын хэлтсийн дарга Д.Эрдэнэбаатар/

Erdenebaatar NBBZH

-Манай хэлтэс олон улс болон орон нутгийн нисэх буудлуудын үйл ажиллагааг зохицуулахын тулд Монгол Улсын хууль дүрэм, иргэний нисэхийн багц дүрэм, журмуудыг хэрэгжүүлж ажиллаж байна. Мөн олон улсын эрх зүйн баримт бичгийн хүрээнд олон улсын иргэний нисэхийн байгууллагын хавсралт-9, хавсралт -14, хавсрал-17-г мөрдөж, өөрсдийн үйл ажиллагаандаа зохицуулан ашиглаж байдаг. Жишээлбэл: Агаарын тээврийг хялбаршуулах хөтөлбөр /Хавсралт-9/, Иргэний нисэхийн аюулгүй байдлын хөтөлбөр /Хавсралт -17/, Аэродромын төлөвлөлт ба ашиглалт /Хавсралт-14/ гэх мэт эрх зүйн баримт бичгийг бий болгож тухай бүр нэмэлт өөрчлөлтүүдийг тусган МУ-ын Засгийн газраар батлуулж үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажилладаг. Мөн эдгээр баримт бичгийн хүрээнд ЗТХСайдаар ахлуулсан зөвлөлүүдийг байгуулан жилд 2 удаа хурлыг зохион байгуулж тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэж байна. Түүнчлэн Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа олон улсын болон орон нутгийн нисэх буудлуудын үйлдвэрлэл, үйлчилгээний нэвтрүүлэх хүчин чадал, агаарын тээвэрлэгчдийн тээвэрлэлтийн боломжтой уялдуулан нислэгийн цагийн хуваарийг нэгтгэх, батлах, хэрэгжүүлэх, нэмэлт өөрчлөлт оруулахтай холбогдсон үйл ажиллагааг манай хэлтэс зохицуулж байдаг.

2016 онд хийгдсэн томоохон ажлуудаас дурдвал Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогын баримт бичгийн хүрээнд Мөрөн, Гурвансайхан, Чойбалсан, Ховд нисэх буудлуудыг олон улсын жишигт нийцсэн /4C, 4D/ ангиллын нисэх буудал болгон өргөтгөн шинэчлэхээр аэродромын зургийн даалгаврыг боловсруулан ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар батлуулж ажилласан байгаа. Мөн уг баримт бичгийн хүрээнд 2008-оноос эхлүүлсэн Говь-Алтай аймаг дахь Алтай нисэх буудлын хатуу хучилттай аэродромын барилгын ажлыг 2016 онд бүрэн хийж дуусгасан. Өнөөдрийн байдлаар Улсын комисс ажиллаж дүгнэлт гарах шатандаа явж байна.

 “Арабын хөгжлийн эдийн засгийн Кувейтийн сан”-ийн буцалтгүй тусламжаар Өндөрхаан нисэх буудлын хөөрч буух зурвасыг хучилттай болгох, барилга байгууламжийг шинээр барьж өгөх санал тавьсан ба тус саналын дагуу аэродромын зургийн даалгаврыг боловсруулан мөн ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар батлуулаад байна. Хувийн агаарын тээвэрлэгчдийн хүсэлтээр 2016 онд нийт 18 хээрийн түр зурвас талбай /аэродром/ сонгож актаар баталгаажуулж, аюулгүй ажиллагааг ханган ажиллалаа.

Иргэний нисэхийн ерөнхий газар нь ажилтнуудынхаа бэлэн байдал, аюулгүй ажиллагааг хангах, дадлагажуулах зорилгоор  ТЕГ, ЦЕГ, ОБЕГ, Аврах тусгай 105 дугаар анги, Буянт-Ухаа хилийн боомтын хяналтын байгууллага болон агаарын тээвэрлэгч байгууллагуудын төлөөлөлүүдтэй хамтран 2016 онд нийт 3 удаагийн 500 гаруй хүнийг хамруулсан хамтарсан сургуулилтыг “Чингис хаан” ОУНБ болон  “Алтай” нисэх буудалд “Барилга байгууламжийг тэсрэх бөмбөг тэсэлгээний хэрэгслээр заналхийлэх үйлдэл” Сэдвээр /КОД-7/, мөн “Чингис хаан” ОУНБ-д “Агаарын хөлөгт гарсан гал түймрийг унтраах, зорчигчдыг аврах ажиллагаа явуулах”  сэдвээр /КОД-1/-ээр зохион байгуулсан.

Монгол улсад  100 жилд нэг удаа тохиох түүхэн АСЕМ-ийн дээд хэмжээний чуулга уулзалт 2016 онд болсон. Энэхүү  дээд хэмжээний чуулга уулзалтын хүрээнд “Чингис хаан” ОУНБ-ын  Транзит заал шинээр зохион байгуулж, заал танхимуудыг тохижуулсан, Агаарын хөлгийн 9 зогсоол шинээр барьсан, Явгалах замын их засвар хийсэн, тоног төхөөрөмжүүдийн шинэчлэсэн, парк шинэчлэлт хийсэн гэх мэт ажлуудыг хийж дуусгасан. Чуулга уулзалтад албан ёсны нийтдээ 5500 гаруй зочид, төлөөлөгчид ирсэн бөгөөд агаарын шугамд төлөвлөгдсөн  олон улсын 218 нислэг, орон нутгийн 97 нислэг, Олон улсын болон онцгой үүргийн 67, орон нутгийн онцгой үүргийн 1, олон улсын захиалагт 8 нислэг хөөрч, буух ажлыг иргэний нисэхийн салбар удирдаж . Монголын иргэний нисэхийн салбарт анх удаа нэг өдөр 67 нислэг хүлээн авч, агаарын хөлгийн зогсоолд анх удаа 36 онгоц паркалсан болно. 2016 оны 07-р сарын 12-ны өдрөөс 18-ны өдрийн хооронд нийт 36 /4Е-10, 4D-3 4С-9, 3С-14/ онцгой үүргийн агаарын хөлгийг угтан авах, үдэн гаргах зохион байгуулалтыг хийж, АСЕМ-ийн үеэр нийт онгоц үйлчилгээний 66ш, аэродром үйлчилгээний 14ш, галын 4ш, Карго үйлчилгээний 4ш газрын үйлчилгээний машин механизм, техник тоног төхөөрөмж ажиллаж давхардсан тоогоор 670 удаа, 1740 км, 465 мото.цагийн үйлчилгээ үзүүлж, 700 тонн агаарын хөлгийн шатахууны сумалгаа хийсэн.

-2017 онд “Бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх жил” болж байгаатай холбогдуулан аймгуудын нисэх онгоцны буудлыг шинэчлэн өргөтгөх төлөвлөгөөтэй байна. Жишээлбэл: Ховд нисэх буудлыг  4С, Гурвансайхан нисэх буудлыг олон улсын жишигт нийцсэн 4D ангиллын нисэх буудал болгох , нисэх буудлуудын мастер төлөвлөгөө боловсруулах, Доной нисэх буудлын хатуу хучилттай аэродромын барилгын ажлыг хийж дуусгах гэх мэт төлөвлөлөсөн маш их ажил байна.

2017 ОНД БИД “ШИНЭ НИСЭХ БУУДАЛД ШИНЭЛЭГ СЭТГЭЛГЭЭТЭЙГЭЭР” УРИАН ДОР АЖИЛЛАНА

/“Чингис хаан” Олон улсын нисэх буудлын захирал Д.Мөнхбаатар/

Munkhbaatar CHKHaan

-Манай байгууллага 2016 онд өөрийн зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд хэд  хэдэн томоохон ажлуудыг амжилттай хэрэгжүүлсэн. Бидний гол ажил болох үндсэн үйл ажиллагааны зорилт өмнөх оныхоос давуу биелсэн. Үүнд:  2016 оны 12 дугаар сарын 20-ны байдлаар олон улсын 6490 нислэгээр 770698 зорчигч, орон нутгийн 4620 нислэгээр 220668 зорчигч үйлчлүүлсэн байна. 2015 оны мөн үетэй харьцуулахад олон улсын зорчигчийн тоо 4%-иар, орон нутгийн зорчигчийн тоо 17%-иар, буулт, хөөрөлтийн тоо 9.5%-иар өсчээ.

Ачаа шуудан үйлчилгээний цогцолбороор олон улсын чиглэлд 922 тн ачаа, 60 тн шуудан илгээгдэж, 3349 тн ачаа, 310 тн шуудан хүлээн авч, орон нутгийн чиглэлд 43 тн ачаа, 54 тн шуудан илгээгдэж, 12 тн ачаа, 30 тн шуудан хүлээн авсан. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад ачаа тээвэрлэлт 8,7%, шуудан тээвэрлэлт 14,2 %-иар тус мөн өссөн байгаа.

Төрийн хүндэт зочны танхимаар 8932, орон нутгийн хүндэт зочны танхимаар 1226, Бизнес танхимаар 11501 үйлчлүүлэгчид үйлчлүүлсэн ба Онцгой болон тусгай үүргийн 35 нислэг, АСЕМ-ын төлөөлөгчдийг угтах, үдэх 78 нислэг дээр ёслолын үйл ажиллагааны урьдчилсан бэлтгэлийг хангаж,  зөрчил доголдолгүй ажилласан. Дээрх үндсэн үйл ажиллагаанаас гадна нисэх буудлын ашигт ажиллагааг сайжруулах, хүний нөөцийг чадавхижуулах, санхүүгийн нөөц, аюулгүй ажиллагааг сайжруулах хүрээнд бүтэн жилийн хүрээнд тогтмол анхаарч ажилласан.

Хамгийн чухал ажил болон Ази, Европийн дээд түвний чуулга уулзалт “АСЕМ-11”-ийн хүрээнд Монгол Улсаа дэлхийд сурталчлах гол байгууллагын нэг нь манай  нисэх буудал байлаа.

-2017 онд бид дараахь 4-н том зорилтыг дэвшүүлээд байна.

  1. Байгууллагын санхүүгийн нөөцийг сайжруулах;
  2. Хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх
  3. Шинэ нисэх буудал руу нүүх бэлтгэлийг хангах
  4. Хүний нөөцийг чадваржуулах

Дээрх зорилтуудыг биелүүлэхийн тулд манай хамт болон бүхий л нөөц бололцоо, ур чадвараа ашиглаж ажиллах болно. Дэлхийн стандартыг манай нисэх буудлаас харж болохоор тийм шинэлэг орчны төлөө ажиллана. 2017 онд бид “ШИНЭ НИСЭХ БУУДАЛД ШИНЭЛЭГ СЭТГЭЛГЭЭТЭЙГЭЭР” -уриан дор ажиллах гэж байна.

ТУСГАЙ ҮҮРГИЙН 38 АГААРЫН ХӨЛӨГТ НЭГЭН ЗЭРЭГ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛСЭН ТҮҮХЭН АМЖИЛТТАЙ БАЙЛАА

 /Газрын тусгай үйлчилгээний албаны дарга С.Нацагдорж/

Natsagdorj GTYA

            -Улиран одож буй 2016 онд  агаарын хөлгийн  газрын үйлчилгээ 11,7 хувь, нийтийн тээврийн үйлчилгээ 5,9 хувиар өслөө. 2016 онд хийгдсэн гол ажлуудаасаа дурдвал Ази-Европийн дээд түвшний чуулга уулзалт АСЕМ-ийн үеэр нисэхийн салбарын оргил ачааллын өдөрт тусгай үүргийн 38 агаарын хөлөгт нэгэн зэрэг газрын үйлчилгээг сааталгүй, шуурхай  үзүүлсэн нь түүхэн  амжилт байлаа. Дэлхий дахинд эх орноо сурталчилах, томоохон хурлыг амжилттай зохион байгуулахад гар бие оролцож хариуцсан ажлаа хариуцлагатай амжилттай гүйцэтгэсэн Агаарын хөлгийн газрын үйлчилгээний хэлтэс, Техник үйлчилгээ засварын хэлтэс маань  Монгол Улсын Ерөнхийлөгчийн талархлаар шагнагдсанд бид бахархаж байна. 2016 онд Манай Гакрын тусгай үйлчилгээний алба нийт 2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 50 автомашин, тоног төхөөрөмж  хүлээн авч, парк 22 хувиар шинэчлэгдлээ. Түүнээс гадна Авиа компаниудаас авах авлагыг 70 хувиар бууруулсан. Зам тээврийн осол, зөрчил  60 хувиар буурсан.

 -2017 онд манай албанаас тавьж буй үндсэн зорилтуудаасаа дурдвал:

  • Парк шинэчлэлтийг оновчтой үр ашигтай зохион байгуулахын тулд ижил төрлийн, маркийн автомашин техникээр хангах бодлогыг баримтлах
  • МИАТ компанитай байгуулсан газрын тусгай тоног төхөөрөмжийн үйлчилгээний гэрээг шинэчлэх
  • Агаарын хөлгийн газрын хөдөлгөөн болон газрын техник, тоног төхөөрөмжүүдийн үйл ажиллагааг удирдах талбайн үйлчилгээ /Ramp service/-ний  мэргэжилтэнг  бэлтгэх
  • Өөрсдийн хүч, нөөц бололцоог ашиглан 50 автомашины гарааш барих

Төлөвлөсөн ажлаа өндөр чанартай, хариуцлагатай гүйцэтгэхийн төлөө манай хамт олон хичээн зүтгэх болно.

 

 

 


Warning: imagepng() [function.imagepng]: Unable to open '/var/www/newmcaa2015/wp-content/uploads/bfi_thumb/rule-n4acw234ch3b4pddmqmrd2yfi26u9tnkq1njjhch96.png' for writing: Permission denied in /var/www/newmcaa2015/wp-includes/class-wp-image-editor.php on line 425

Warning: imagejpeg() [function.imagejpeg]: Unable to open '/var/www/newmcaa2015/wp-content/uploads/bfi_thumb/IMG_7292-n4a8qu7heatm184byqlw18j4kzo5bm9l7hblv4lf16.jpg' for writing: Permission denied in /var/www/newmcaa2015/wp-includes/class-wp-image-editor.php on line 425
Сүүлийн бичлэгүүд
Холбоо барих

Санал хүсэлт ирүүлэх болон нэмэлт мэдээлэл шаардлагатай бол бидэнд зурвас илгээнэ үү. Бид эргэн холбогдох болно.

Текстийг солих captcha txt

Хайх үгээ бичнэ үү

tender-Web-Banner-1Untitled1