Нисэхийн салбар 2016 ба 2017 онд

Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын Зөвлөлд өнгөрсөн оны ажлаа тайлагнасан харъяа байгууллага, салбар нэгжүүдийн удирдлагуудтай уулзаж дараах цөөн асуултад хариулт авсныг цувралаар хүргэж байна.

  • 2016 онд хийгдсэн гол ажлууд юу байв. Жилийн эцсийн байдлаар ажлаа хэрхэн дүгнэж байна вэ?
  • 2017 онд хийхээр төлөвлөж буй ямар томоохон ажлууд байна вэ? 

“МИАТ”-ИЙГ ПЕРТ, МЕЛЬБУРН, БРИСБАНИ ХОТУУДЫН ЧИГЛЭЛД МАРКЕТИНГИЙН ТЭЭВЭРЛЭГЧЭЭР ТОМИЛУУЛСАН

/Агаарын харилцаа, агаарын тээвэрлэгчдийн үйл ажиллагааны зохицуулалтын хэлтсийн дарга Г.Батбаяр/

Batbayar  AHATYAZH

-Манай хэлтэс өнгөрсөн онд Дэлхийн худалдааны байгууллагын олон талт хэлэлцээрийн “Иргэний агаарын хөлөг худалдах хэлэлцээр”-ийн ач холбогдол, давуу тал, холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх талаар судлан, нэгдэн орох тухай Засгийн газрын шийдвэрийн төсөл, танилцуулга болон Монгол хэл дээрх орчуулгыг Зам, тээврийн хөгжлийн яаманд хүргүүлсэн. Яамнаас Дэлхийн худалдааны байгууллагын олон талт хэлэлцээрийн “Иргэний агаарын хөлөг худалдах хэлэлцээр”–т нэгдэн орох асуудлыг оны өмнөхөн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж улмаар дэмжигдээд байна. Энэхүү хэлэлцээрт Монгол Улс нэгдэн орсноор олон даваа талтай. Тухайлбал, Агаарын хөлөг түүний сэлбэг тоног төхөөрөмжийг худалдан авахад илүү хялбар болно. Ингэснээр хөдөө аж ахуй, түргэн тусламж, ачаа тээврийн чиглэлийн буюу ерөнхий зориулалтийн агаарын тээврийн салбарын хөгжилд чухал алхам болж байгаа. Түүнчлэн цэргийн зориулалтаас бусад бүх иргэний агаарын хөлөг, иргэний агаарын хөлгийн хөдөлгүүр түүний эд анги, иргэний агаарын хөлгийн бусад эд анги болон бүрэлдэхүүн хэсэг, газар дээрх нислэгийн бүх дадлагажуур болон түүний эд анги, бүрэлдэхүүн хэсэг болон иргэний агаарын хөлгийн засвар үйлчилгээ нэмэгдсэн өртгийн гаалийн татвараас чөлөөлөгдөх боломжтой болж, иргэний нисэхийн салбарт агаарын хөлөг авч ашиглах татварын таатай нөхцөл бүрдэнэ.

2016 онд хийгдсэн бас нэг чухал ажлын нэг бол Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын тушаалаар “Хүннү эйр” ХХК, “Аэромонголиа” ХХК-ийн төлөөллийг оролцуулан орон нутгийн нислэгийн эдийн засгийн хүндрэлтэй байдлыг судлах, шийдвэрлэх арга замыг тодорхойлж, санал дүгнэлт боловсруулах ажлын хэсэг томилон, тооцоо судалгаа боловсруулан шийдвэрлэх арга замыг тодорхойлж, санал дүгнэлтээ Зам, тээврийн хөгжлийн яаманд хүргүүллээ.

Ажлын хэсгийн саналын дагуу орон нутгийн хуваарьт нислэг гүйцэтгэж байгаа “Аэромонголиа” ХХК, “Хүннү Эйр” ХХК-тай нисэх баг, инженер техникийн ажилтнуудыг шинэ маягийн агаарын хөлөг ашиглахтай холбоотой сургалтад хамрагдах, дадлагажуулахад санхүүгийн дэмжлэг үзүүлэх хамтарсан санамж бичгийн төслийг боловсруулан Зам, тээврийн сайдад хүргүүлж улмаар 2016 оны Зам, тээврий няам, Иргэний нисэхийн ерөнхий газар, “Аэромонголиа” ХХК, “Хүннү Эйр” ХХК хамтран шинэ маягийн агаарын хөлгийн сургалтад дэмжлэг үзүүлэх талаар хамтран ажиллах санамж бичиг байгуулсан байгаа.

Дээрх санамж бичгийн дагуу авиа компаниудтай хамтран ажиллах гэрээ байгуулан нисэх баг, инженер техникийн ажилтнуудыг шинэ маягийн агаарын хөлөг ашиглахтай холбоотой сургалтад дэмжлэг үзүүлж ажиллаа.

Манай хэлтэст он дамжин хийгдэж буй ажлууд ч байна. Тухайлбал, Агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ сунгахтай холбогдуулан “Хүннү Эйр” ХХК, “Аэромонголиа” ХХК, “МАК” ХХК, “Геосан” ХХК компаниудын санхүү, эдийн засгийн байдалд дүгнэлт гаргаж НААХЗА-нд хүргүүлэн хамтран ажиллаж байна.

“Аэромонголиа” ХХК-ийн ирүүлсэн өргөдлийн дагуу Новосибирск чиглэлд, “МИАТ” ТӨХК-ийн ирүүлсэн өргөдлийн дагуу Бангкок, Дели чиглэлд нислэг үйлдэх тээвэрлэгчээр томилох талаар тус тус санал, дүгнэлтийг боловсруулж, Зам, тээврийн хөгжлийн яаманд хүргүүлэн нислэг гүйцэтгэх агаарын тээвэрлэгчээр тушаалаар томилуулан ажиллаж байна. Мөн Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар “МИАТ” ТӨХК-ийг Австрали Улсын Перт, Мельбурн, Брисбани хотуудын чиглэлд маркетингийн тээвэрлэгчээр томилуулсан.

Манай хэлтэс үүрэг чиглэлийнхээ дагуу Иргэний Нисэхийн Ерөнхий Газарт батласан маягтын дагуу сар бүр “Чингис хаан” Олон улсын нисэх буудал, орон нутгийн нисэх буудлууд, дотоодын болон гадаадын агаарын тээвэрлэгч нарын тээвэрлэлтийн мэдээллийг авч нэгтгэн сар, улирал, жилээр мэдээллийг боловсруулан холбогдох байгууллага болон  Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/-д маягтын дагуу цахим хэлбэрээр хүргүүлж байдаг. Мөн жил бүр статистикийн эмхтгэл гарган ажиллаж байна.

Гадаад хамтын ажиллагааны чиглэлээр хийсэн зарим томоохон ажлаас дурдвал:

*        Камбожийн Вант Улсын Иргэний нисэхийн удирдах байгууллагын төлөөлөгчидтэй уулзалт хэлэлцээр хийж, Агаарын харилцааны тухай хэлэлцээрийн бичвэрийг тохирон үзэглэж, Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Тохиролцсон хэлэлцээрийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн.

*        Монголын тал дотоодын журмаа гүйцээн Люксембургийн Их Вант Улс, Мьянмарын Холбооны Улс, Мальта Улсын Засгийн газартай тохирсон Агаарын харилцааны хэлэлцээрийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн дэмжүүлж, Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Мальта Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг 07 дугаар сард Улаанбаатар хотноо байгуулсан.

*        Монгол Улсын Засгийн газар, Швейцарийн Холбооны Улсын Засгийн газар хооронд 2000 онд байгуулсан Агаарын харилцааны тухай хэлэлцээрийг Европын холбооны хууль тогтоомжид нийцүүлэх зорилгоор хэлэлцээрт өөрчлөлт оруулах асуудлыг Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн дэмжүүлээд байна.

-2017 онд манай хэлтсийнхэн мөн л ачаалал ихтэй ажиллахаар байна. Энэ оны 8 дугаар Улаанбаатар хотноо ICAO-ын Ази, Номхон далайн бүсийн иргэний нисэхийн ерөнхий захирлуудын 54 дүгээр хурал болно. Энэ хурлын зохион байгуулалтын ажилд манай хэлтэс голчлон оролцоно. Түүнээс гадна эдийн засгийн зохицуулалтын дүрэм боловсруулах, ерөнхий зориулалтын агаарын тээврийг хөгжүүлэх гэхчилэн томоохон ажлууд энэ онд хийгдэхээр төлөвлөгдсөн.

 


Warning: imagepng() [function.imagepng]: Unable to open '/var/www/newmcaa2015/wp-content/uploads/bfi_thumb/rule-n4acw234ch3b4pddmqmrd2yfi26u9tnkq1njjhch96.png' for writing: Permission denied in /var/www/newmcaa2015/wp-includes/class-wp-image-editor.php on line 425

Warning: imagejpeg() [function.imagejpeg]: Unable to open '/var/www/newmcaa2015/wp-content/uploads/bfi_thumb/IMG_7292-n4a8qu7heatm184byqlw18j4kzo5bm9l7hblv4lf16.jpg' for writing: Permission denied in /var/www/newmcaa2015/wp-includes/class-wp-image-editor.php on line 425
Сүүлийн бичлэгүүд
Холбоо барих

Санал хүсэлт ирүүлэх болон нэмэлт мэдээлэл шаардлагатай бол бидэнд зурвас илгээнэ үү. Бид эргэн холбогдох болно.

Текстийг солих captcha txt

Хайх үгээ бичнэ үү

IMG_87480109