Нисэхийн салбар 2016 ба 2017 онд

Нисэхийн салбар 2016 ба 2017 онд

Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын Зөвлөлд өнгөрсөн оны ажлаа тайлагнасан харъяа байгууллага, салбар нэгжүүдийн удирдлагуудтай уулзаж дараах цөөн асуултад хариулт авсныг цувралаар хүргэж байна.

  • 2016 онд хийгдсэн гол ажлууд юу байв. Жилийн эцсийн байдлаар ажлаа хэрхэн дүгнэж байна вэ?
  • 2017 онд хийхээр төлөвлөж буй ямар томоохон ажлууд байна вэ?

Итгэмжлэгдсэн шалгагч нарын ур чадварыг шалгаж баталгаажуулна

/Нисэхийн аюулгүй ажиллагаа, хяналт зохицуулалтын албаны Үнэмлэх гэрчилгээжүүлэлтийн хэлтсийн дарга Ч.Батсайхан/

Batsaihan

  • Өнгөрч буй 2016 онд манай хэлтэс эрх зүйн орчинг боловсронгуй болгох, хууль дүрмийн хэрэгжилтийг хангах чиглэлээр хэд хэдэн ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Тухайлбал,  Иргэний нисэхийн дүрэм /ИНД/ 61,  65, 66-д заасан мэргэжлийн үнэмлэх олгох шалгалтыг дүрмийн шаардлагад нийцүүлэн авах боломжтой болсон. Түүнчлэн   ЗХЯ-ны Нислэг, техникийн осол зөрчлийг шинжлэн шалгах алба/НТОЗШША/-наас гаргасан “Аюулгүй ажиллагааны зөвлөмж 201603/13-ын дагуу агаарын хөлгийн техник, үйлчилгээний ажилтны үнэмлэхний ангилал, зэрэглэлийг “ИНД-66”-д тусгагдсан шаардлагатай нийцүүлэн үнэмлэх дээрх бичилтийг шинээр хийж олгосон байгаа.  Манай хэлтсийн байцаагч нарийн мэдлэг,  туршлагад тавигдах шаардлага мөн өндөрслөө. Тодруулбал, НТОЗШША-аас гаргасан Аюулгүй ажиллагааны зөвлөмж 201505/11ын  дагуу нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын байцаагч нарт тавигдах мэдлэг, туршлагын шаардлагыг  Олон улсын Иргэний Нисэхийн байгууллага ИКАО-ын Doc 9760-ын 4-р, Doc 8335- ын 6-р бүлгүүдэд тавигдсан хамгийн өндөр шаардлагатай нийцүүлэн   “Inspector Qualifications Training Procedure Manual” зааврыг шинэчлэн боловсруулж мөрдөж эхэлсэн. Энэ нь мэргэжлийн боловсон хүчний хувьд улам өндөр чадвар, мэдлэгтэй байх шаардлага тавигдаж байна гэж хэлж болно.

2017 оны хамгийн том зорилт бол ИКАО-ийн аудит шалгалтад бэлтгэх, 2010 онд шалгуулсан дүнгээ бататгаж улам ахиулах зорилго тавин ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд олон ажил хийж гүйцэтгэхээр ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байгаа. Үүнээс итгэмжлэгдсэн шалгагч нарын ур чадварыг шалгах гарын авлага боловсруулах, итгэмжлэгдсэн шалгагч нарын ур чадварыг шалгаж баталгаажуулах, мэргэжлийн үнэмлэх эзэмшигч нарын мэргэжлийн үнэмлэхийг шинэчлэх гэх мэт ажлуудыг нэрлэж болно.

ИКАО-ийн шалгалтаар өмнөх амжилтаа ахиулахыг зорьж байна

/ Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын албаны Нислэгт тэнцэх чадварын хэлтсийн дарга Б.Хүдэрчулуун/

Хүдэрчулуун зураг

-Юуны өмнө хэлтсийнхээ үйл ажиллагааг товч танилцуулъя. Манай Нислэгт тэнцэх чадварын хэлтэс нь ИНЕГ-ын бүтцийн нэгжийн хувьд Иргэний нисэхийн зориулалтаар нислэг үйлдэх агаарын хөлгүүдийг Монгол Улсын бүртгэлд ИНД-47-ийн дагуу бүртгэх, агаарын хөлгүүдийн нислэгт тэнцэх чадварын хадгалалтад ИНД-21-ийн дагуу хяналт тавих, агаарын хөлгийн Техник үйлчилгээний байгууллага, Агаарын хөлгийн шатахуун хангамжийн байгууллагыг ИНД-144 болон 145-ын дагуу гэрчилгээжүүлж, Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ИКАО) болон Иргэний нисэхийн тухай Монгол улсын хууль, дүрэм, стандарт шаардлагуудыг хэрхэн хангаж байгаа эсэхэд хяналт тавин ажилладаг. Түүнчлэн  Монгол Улсын нэгдэн орсон Чикагогийн конвенцийн хавсралт Aннекс 6, 7, 8, 16, ИКАО-гийн Документ 9760, 8335, Иргэний нисэхийн тухай Монгол Улсын хууль, ИНД-21, 26, 39, 43, 47, 144, 145 холбогдох Зөвлөмжийн цуврал, Хэлтсийн үйл ажиллагааны заавар болон бусад ИНЕГ-ын даргын баталсан тушаал журмуудын дагуу үйл ажиллагаа явуулж байна.

 2016 онд бид иргэний нисэхийн хууль эрхзүйн орчинг боловсронгуй болгох зорилгоор Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогын баримт бичгийн 7.3.4-т “Агаарын хөлгийг шатахуунаар сумлах үйлчилгээнд иргэний нисэхийн салбарт дэлхийд тэргүүлэгч улстай адил стандартыг мөрдөнө” гэж заасны дагуу  Монгол Улсын үндэсний стандарт “Агаарын хөлгийн шатахууны сумалгааны тухай стандарт”-ыг  боловсруулж, MNS 6591:2016 дугаартай “Агаарын хөлгийн түлшний чанарын хяналт ба сумалгаа хийх үйл ажиллагаанд тавих шаардлага” нэртэй Үндэсний стандартаар батлуулсан.

 Мөн Иргэний нисэхийн дүрэм-39 Нислэгт тэнцэх чадварын удирдамж, ИНД-119 Агаарын тээвэрлэгч гэрчилгээжүүлэлт, ИНД-145 Агаарын хөлгийн техник үйлчилгээний байгууллагыг гэрчилгээжүүлэх дүрмүүд болон Зөвлөмжийн цуврал АС00-1, АС119-1, АС119-2, АС145-1 шинэчлэн боловсруулж, НААХЗА-ны Дүрмийн боловсруулалтын хэлтэст хүргүүлсэн.

“Хүннү Эйр” ХХК нь зорчигч тээврийн үйл ажиллагаандаа Франц улсад үйлдвэрлэсэн ATR 72-500 маягийн агаарын хөлгийг түрээсээр авч ашигласантай холбогдуулан тус агаарын хөлгийн үйлдвэрлэгчид Иргэний нисэхийн дүрэм – 21-ийн Б бүлэгт заасны дагуу Маягийг хүлээн зөвшөөрөх гэрчилгээг олгож, ИНД-47-д зааснаар агаарын хөлгийг Монгол Улсын бүртгэлд бүртгэсэн.

“МИАТ” ХК нь зорчигч тээврийн үйл ажиллагаандаа Ирланд улсад бүртгэлтэй Boeing 767-300 маягийн агаарын хөлгийг түрээсээр авч ашигласантай холбогдуулан Ирланд улсын иргэний нисэхийн удирдах газартай байгуулсан “Article bis 83” гэрээнд нэмэлт оруулан ажилласан.

Манай хэлтэс Монгол улсад бүртгэлтэй агаарын хөлгүүд болон ИНЕГ-аас гэрчилгээжсэн агаарын хөлгийн техник үйлчилгээний болон агаарын хөлгийн шатахуун хангамжийн байгууллагуудад нийт 139 үзлэг шалгалтын ажлыг гүйцэтгэснээс 50 төлөвлөгөөт, 55 төлөвлөгөөт бус, 34 онцгой болон тусгай үүргийн нислэгийн аюулгүй ажиллагаанд хяналт тавьж иргэний нисэхийн хууль дүрмийн шаардлагуудыг хангуулан ажиллалаа.

-2017 онд хийгдэх томоохон ажлын нэг бол Олон улсын иргэний нисэхийн байгууллага ИКАО-ын аудит шалгалтад өндөр үнэлгээ авах, өмнөх амжилтаа бататгах. 2010 оны ИКАО-ын аудит шалгалтаар нислэгт тэнцэх чадварын хэлтэс нь 91.51%-ийн үнэлгээтэй шалгуулсан байсан бол энэ удаа үнэлгээг улам ахиулах зорилт тавин бэлтгэл ажлаа эхлүүлээд явж байна. Ирэх наймдугаар сард Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Ази-Номхон далайн бүсийн орнуудын иргэний нисэхийн байгууллагуудын захирлуудын 54 дүгээр хурал манай улсад болно. Тиймээс хурлын бэлтгэл ажлыг хангах ажлын хэсэгт нислэгт тэнцэх чадварын хэлтэс оролцож ажиллана.

Мөн Олон улсын иргэний нисэхийн байгууллага ИКАО-ийн аюулгүй ажиллагааны байнгын хяналтын аргачлал буюу USOAP CMA онлайн горимд шилжсэнтэй холбогдуулан конвенцийн агаарын хөлгийн нислэгт тэнцэх чадвартай холбогдох асуулгуудад хариулах ажлыг гүйцэтгэхээр төлөвлөсөн байгаа. Түүнчлэн Монгол улсад бүртгэлтэй агаарын хөлгүүдийн нислэгт тэнцэх чадварын хадгалалтыг хангуулах, агаарын хөлгийн техник үйлчилгээний байгууллагууд болон агаарын хөлгийн шатахуун хангамжийн байгууллагуудад тавих хяналтыг дээшлүүлэх зорилт тавин, ажлын төлөвлөгөөг гаргаж НААХЗА-ны даргаар батлуулан ажиллаж байна.

Хуулийн төслийг үзэл баримтлалд нь нийцүүлнэ

 /Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын албаны Дүрмийн боловсруулалтын хэлтсийн дарга Ё.Энхтөр/

Enkhbayar

-Манай  хэлтэс Иргэний нисэхийн эрх зүйн дараах баримт бичгүүдийг боловсруулах, нэмэлт өөрчлөлт оруулах, эрх бүхий байгууллагаар батлуулах, бүртгүүлэх, сурталчлах зэрэг үйл ажиллагаа явуулах чиг үүрэгтэй. Тухайлбал, дээрх чиг үүргийнхээ дагуу Иргэний нисэхийн хуулийн төсөлд санал өгөх, Иргэний нисэхийн багц дүрэм, дүрмийн маягт боловсруулах, Зөвлөмжийн цуврал гаргах, Дүрмийн шаардлагаас чөлөөлөх, хэрэглэгчдийг иргэний нисэхийн хүчин төгөлдөр эрх зүйн баримт бичгээр хангах, Иргэний нисэхийн хууль, дүрмийг сурталчлах үйл ажиллагаа явуулж байна. Дээрх чиг үүргийнхээ дагуу өнгөрсөн онд Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг яаманд хүргүүлж улмаар саналуудаа тусгаж ирлээ.

ИНЕГ-ын Даргын 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “Дүрмийн боловсруулалтын талаар авах арга хэмжээний тухай”  А/791 дүгээр тушаалаар 2016-2017 онд авах арга хэмжээг тодорхойлсон. Мөн Иргэний нисэхийн 22  дүрмийг Зам, тээврийн хөгжлийн яаманд батлуулахаар хүргүүлж, 163 зөвлөмжийн цуврал, 252 маягтыг боловсруулж нийт 8500 орчим хуудас эрх зүйн баримт бичигийг ИНЕГ-ын Даргаар батлуулан, хэрэглэгчид мөрдөж эхэлсэн.

-2017 онд Иргэний нисэхийн хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох чиглэлээр ажлаа үргэлжлүүлнэ.Иргэний нисэхийн тухай хуулийн төслийн үзэл баримтлал шинэчлэгдсэнтэй холбогдуулан хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нийцүүлэн боловсруулж ЗТХЯ-нд хүргүүлэхээр төлөвлөж байна. ИКАО-ийн Аюулгүй ажиллагааны ээлжит шалгалтанд бэлтгэх ажил энэ оны томоохон ажлын нэг байгаа. Мөн  Иргэний нисэхийн 30-аад дүрэм шинээр боловсруулж, батлуулахаар Зам, тээврийн хөгжлийн яаманд хүргүүлэх, 27 зөвлөмжийн цувралыг болон  59 маягтыг Англи хэлнээс Монгол хэл рүү орчуулан боловсруулж, ИНЕГ-ын Даргаар батлуулах зэрэг ажлуудыг манай хэлтэс төлөвлөн ажилдаа орсон байгаа.

FAA IASA CAT I зөвшөөрөл авах ажилд бэлтгэж эхэллээ

 /Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын албаны Нислэгийн стандарт, үйл ажиллагааны хяналтын хэлтсийн дарга Б.Баярсайхан/

Bayarsaihan NTChH

    -Манай Нислэгийн стандарт үйл ажиллагааны хяналтын хэлтэс нь Чикагогийн конвенц, түүний хавсралт дахь стандарт шаардлага зөвлөмжүүд, Иргэний нисэхийн тухай Монгол Улсын хууль, ИНБД, ИНЕГ-ын даргын тушаал, журам болон хэлтсийн үйл ажиллагааны заавар журмуудын хүрээнд дотоод, гадаадын агаарын тээвэрлэгчид, ерөнхий зориулалтын болон хөдөө аж ахуйн зориулалттай агаарын хөлгийн үйл ажиллагаа эрхлэгчид, иргэний нисэхийн сургалтын байгууллагууд, ачаа тээвэр зуучлалын байгууллагуудыг гэрчилгээжүүлэх, тэдгээрийн үйл ажиллагаанд байнгын хяналт тавьж ажиллаж байна. Түүнчлэн ИНЕГ-ын даргаас шилжүүлсэн эрхийн хүрээнд Иргэний нисэхийн 18 дүрмийн хэрэгжилтэд хяналт тавьдаг. Өнгөрсөн 2016 онд төлөвлөсөн 89, төлөвлөгөөт бус 16 нийтдээ 105-н үзлэг шалгалтыг гүйцэтгэж, 65-н онцгой болон тусгай үүргийн нислэгт хяналт тавьж ажилласнаас  АСЕМ-ийн хүрээнд 30 нэмэлт тусгай үүргийн нислэгүүдэд хэлтсийн байцаагч нар хяналт тавьж ажилласан байгаа. Мөн нийт агаарын тээвэрлэгч болон зөвшөөрөлтэй байгууллагуудын 82 ширхэг буюу 24000 хуудас англи, монгол заавар журмууд хянагдаж батлагдсан. Манай хэлтсийн байцаагч нар өнгөрсөн ондоо ажлын үндсэн чиг үүргийн хүрээнд  дор бүрнээ хичээл зүтгэл гарган амжилттай, хариуцлагатай ажиллалаа.

– 2017 онд манай хэлтсийнхний хийхээр төлөвлөсөн томоохон ажлуудаас дурдвал:

  • ICAO Audit-д бэлтгэх, амжилттай дүн үзүүлэх
  • FAA IASA CAT I зөвшөөрөл авах ажлын бэлтгэлийг хангах
  • МИАТ – ETOPS зөвшөөрөл олгох
  • DGCA-54 дүгээр хурлын бэлтгэл ажилд оролцох, амжилттай зохион байгуулах
  • ИНБД-ийн шинэчлэлийн хүрээнд агаарын тээвэрлэгчидтэй хамтран ажиллаж дүрмийг танилцуулах, дахин гэрчилгээжүүлэх ажлуудыг зохион байгуулах зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөж байна.

ТАВАН ЧИГЛЭЛИЙН БАГЦ ЗОРИЛТУУДЫГ ХЭРЭГЖҮҮЛНЭ

/Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албаны Аэродром, агаарын навигацийн хяналтын хэлтсийн дарга С.Ерханат/

Erhanat

– Аэродром, агаарын навигацийн хяналтын хэлтэс нь 2016 оны жилийн төлөвлөгөөг бүрэн хэрэгжүүлж, аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлыг хангахад чиглэгдсэн үзлэг шалгалт, аудит хийж, үл тохирол, зөрчлийг арилгах, эрсдлийг бууруулах, дахин давтагдахаас урьдчилан сэргийлэх чиглэлийг баримтлан ажиллалаа. Тус хэлтсээс өнгөрсөн онд “Бидний зорилт – Таны аюулгүй ажиллагаа” уриан дор 7 чиглэлээр зорилт тавьж,  нисэхийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлыг хангасан нисэх буудлын үйлчилгээ, аюулгүй байдлын үйлчилгээ, агаарын навигацийн үйлчилгээ үзүүлэх хяналт, зохицуулалтыг хийж ажилласан. Тухайлбал, аюулгүй ажиллагааны өгөгдлийг цуглуулж, дүн шинжилгээ хийх, эрсдлийг үнэлэх үйл ажиллагааг ИНЕГ-ын холбогдох алба салбаруудад хэвшүүлж, эрсдлийн үнэлгээг үндэслэн эрсдлийг бууруулах, зөрчил үл тохирол гарахаас урьдчилан сэргийлэхэд анхаарч ажиллав. Мөн аэродром, агаарын навигацийн үйлчилгээний хяналт, зохицуулалтын чиглэлээр сүүлийн 3-5 жилийн статистик тоо баримтуудад дүн шинжилгээ хийж, үйл ажиллагааны зөрчил, байцаагчийн шаардлага, тэдгээрийн залруулсан байдлыг үнэлж, хэрэгжилтийн түвшинг сайжруулах талаар зохих асуудлуудыг ИНЕГ-ын удирдлагуудад танилцуулсан.

-2017 ондоо  хэлтсийн хяналт, зохицуулалтын үйл ажиллагааг илүү боловсронгуй болгож, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах талаар бодитой ажил төлөвлөх зорилгоор дараах 5 чиглэлээр багц зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:

  1. Багц зорилт 1: Баримт бичиг, эрх зүйн талаар – 9 зорилт;
  2. Багц зорилт 2: Төсөл хөтөлбөр, судалгаа шинжилгээ, ICAO-ийн аудит – 7 зорилт;
  3. Багц зорилт 3: Хяналт зохицуулалт – 6 зорилт;
  4. Багц зорилт 4: Зохион байгуулалтын ажлууд – 6 зорилт;
  5. Багц зорилт 5: Хамтын ажиллагаа – 6 зорилт

 

 

 

 

 

 

 

 

 


Warning: imagepng() [function.imagepng]: Unable to open '/var/www/newmcaa2015/wp-content/uploads/bfi_thumb/rule-n4acw234ch3b4pddmqmrd2yfi26u9tnkq1njjhch96.png' for writing: Permission denied in /var/www/newmcaa2015/wp-includes/class-wp-image-editor.php on line 425

Warning: imagejpeg() [function.imagejpeg]: Unable to open '/var/www/newmcaa2015/wp-content/uploads/bfi_thumb/IMG_7292-n4a8qu7heatm184byqlw18j4kzo5bm9l7hblv4lf16.jpg' for writing: Permission denied in /var/www/newmcaa2015/wp-includes/class-wp-image-editor.php on line 425
Сүүлийн бичлэгүүд
Холбоо барих

Санал хүсэлт ирүүлэх болон нэмэлт мэдээлэл шаардлагатай бол бидэнд зурвас илгээнэ үү. Бид эргэн холбогдох болно.

Текстийг солих captcha txt

Хайх үгээ бичнэ үү

weather17638_540289159443709_8280991257707323188_n