2017 – “Бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх жил”

Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2017 оныг “Бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх жил” болголоо.

Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат өнөөдөр харьяа байгууллагуудын удирдлагатай үр дүнгийн гэрээ байгуулах үеэрээ энэ тухай мэдэгдээд “Бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх жил”-ийн хүрээнд хийж хэрэгжүүлэх томоохон төсөл хөтөлбөрүүдийн талаараа танилцуулсан байна. Тухайлбал,  иргэний нисэхийн салбарт хэд хэдэн зорилт дэвшүүлж, аймгуудын нисэх онгоцны буудлыг шинэчлэн өргөтгөх, агаарын замуудыг шинэчлэн тогтооход дэмжлэг үзүүлэхээс гадна олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежментийн концессын гэрээ байгуулахад дэмжлэг үзүүлэх, нисэх буудлыг ашиглалтад оруулахад холбогдох арга хэмжээг зохион байгуулж хэрэгжүүлэх зэрэг томоохон арга хэмжээг 2017 оны төлөвлөгөөндөө тусгажээ.

            Мөн авто замын салбарт бүх аймгийн төвийг нийслэл хоттой авто замаар холбох, Мянганы замын хэвтээ тэнхлэгийн хэсгийг үргэлжлүүлэх, Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамыг шинэчлэн өргөтгөх, Улаанбаатар Олон улсын шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн хурдны авто зам барилгын ажлыг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

            Зам, тээврийн хөгжлийн яамнаас харьяа байгууллагуудын удирдлагатай байгуулж буй 2017 оны үр дүнгийн гэрээнд эдийн засгийн өсөлтийг дэмжсэн, зам тээврийн салбарын эрх зүйн орчинг боловсронгуй болгох, үр ашгийг нэмэгдүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн 7 зорилт, 26 арга хэмжээний хүрээнд хийгдэх 192 ажил тусгагджээ.

geree 1

geree 2

geree 3

Сүүлийн бичлэгүүд
Холбоо барих

Санал хүсэлт ирүүлэх болон нэмэлт мэдээлэл шаардлагатай бол бидэнд зурвас илгээнэ үү. Бид эргэн холбогдох болно.

Текстийг солих captcha txt

Хайх үгээ бичнэ үү

1483348837586a1b659c55bIMG_5504